Түвдэд патра судрыг хамгаалан бүртгэх ажлыг маш хүндэтгэн үзэж, тусгай алба байгуулан ажиллаж байна. Патра судар ер нь Энэтхэгээс орж ирсэн, манайх тусгай ажилтан томилон сайн хамгаалж байна, тэхэд Энэтхэгт ийм судар ганц ширхэг чгүй болсон. Одоо Япон, Энэтхэг бүр бидэнтэй патра судрыг хамгаалах талаар хамтран ажиллахыг хүсч байна гэжээ.
Түвдийн дэд бүтэцийн байгуулалт боловсронгуй болж, дотоод гадаадын жуулчид аажмаар нэмэгдэж ирэхийн хирээр, Будла ордонд сорилтууд тулгарч байгаа юм. Өнгөрсөн хэдэн жил, Будла ордонд өдөрт мянга гаруйхан жуулчид ирж, бас голдуу үдээс өмнө төвлөрч байв. Ийм олон хүн төвлөрч байгаа нь ордныг хамгаалахад ашиггүй мөртөө жуулчид ч ордны барилга болон бичиг дурсгалын зүйлийг аятай сайхан сонирхож чадахгүй нь гэж Жамбагалсан бодож байлаа. Түүний санаачлагаар, Будла ордон нь жуулчдын тоог хязгаарлаж, цаг хуваан жуулчидаа оруулж байсаныг тухайн үе цөөн бус хүн ойлгохгүй байсан юм байна.
"Энэ хэдэн жил л хүний тоог хязгаарласан явдал биш юм. Бид 2003 оны 5-р сарын 1-ээс жуулчдын тоог хязгаарласан. Юунд ингэж байгаа бэ? Гэвэл өглөө дуганд орж ирэхэд хүмүүс шахалдан арга алдруулж, хүний хар толгойгоос өөр юу ч олж харахгүй болгоно. Тиймээс манай удирдах зөвлөл нь жуулчдын тоог хязгаарлаж, тогтсон цагт ордноос гаргахаар шийдсэн юм. Ингэж хийхэд олон хүн ойлгохгүй байсан юм".
Дотоод гадаадын жуулчид Лхас хотод хүрч ирэх нь тийм хялбар биш, юунд танилцах цаг болон хүний тоог хязгаарлах билээ? Хүн олон орж ирвэл, оролго их болж, Будла ордонд нэн их хөрөнгө мөнгө оруулан хамгаалах бишүү гэж зарим хүн үзэж байлаа. Тэхэд Жамбагалсан ингэж үзэхгүй байсан юм. Тухайн үе төв засгийн газрын холбогдох салбарууд ч хэт олон жуулчдын эртний барилгад үзүүлэх хор хөнөөлийг танин ойлгож, түүнийг дэмжсэн байжээ. Ноднингоос нааш Будла ордонд үзэн танилцах хүний тоог 2300-ын дотор тогтоон барьж, жуулчин компанийн жуулчдын үзэн танилцах цагийг 1 цагаар барьж, тэдний орж ирсэн ба гарсан цагийг тооцож, нэг цагаас хэтэрсэн байбал, жуулчлалын хөтөчийн ажлын эрхийг хасах болсон байна. Будла ордонд орж танилцан жуулчлах гэвэл өмнө өдөр нь тасалбар захиалах хэрэгтэй юм.
1 2 3 4 5
|