
Чэн Фей 15 настайдаа Азийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээний модон морь харайх болон чөлөөт гимнастикийн хоёр төрөлд аваргалж, 17 настай байхдаа 2005 оны дэлхийн аварга шалгаруулах гимнастикийн модон морь харайх тэмцээний аваргаар шалгарсан. Энэ нь үйл явдал Хятадын спортын түүхэнд бэлгэ тэмдгийн ач холбогдолтой байсан юм, яагаад гэвэл Хятадын эмэгтэй тамирчин дэлхийн хэмжээний тэмцээний модон морь харайх төрөлд анх удаагаа аваргалж байгаа нь энэ болно. 18 настай байхдаа, Чэн Фей 2006 оны дэлхийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээнд эмэгтэй багийн аварга, модон морь харайх болон чөлөөт гимнастикийн ганц хүний хоёр төрөлд аваргалсан байна. тэгээд өнгөрсөн онд тэр 19 настай байхдаа 2007 оны дэлхийн аварга шалгаруулах гимнастикийн тэмцээнд модон морь харайх төрлөөр алтан медалыг дахин өвөрлөж байсан. За Чэн Фэйгийн амжилтуудыг товчхоон дурдахад л гайхалтай байгаа биз дээ, би үлгэр ярьж байгаа биш үү, 18 настай охины намтрыг л өгүүлж байна. үнэхээр Чэн Фэй охин нас залуу цус шингэн ч алдарын оргилд хүрсэн хүн гэдгийг түүний энэхүү гялалзам амжилтууд харуулж байгаа юм.
1 2 3 4 5 6
|