Тэгэхдээ цовоо дэгжин, цоглог хөгжилтэй өөр бусад гимнастикийн тамирчинтай харьцуулбал Чэн Фэй харин намуун дөлгөөн зантай байдаг. Тэр ном унших дуртай, ялангуяа түүхийн тухай номонд нэн илүү сонирхолтой байдаг гэнэ. Түүний дасгалжуулаг ч ингэж танилцуулж байлаа: "Тэр эртний ном унших дуртай, бас Хятадын түүхэн дэх зарим номууд, жишээлбэл "гурван улсын үлгэр" гэх мэтийн. Юу ч байсан тархи толгойг хөдөлгөх номд л их бахтай байдаг даа"
Түүхийн сэдэвтэй ном нь Чэн Фэйгийн төлөвшилд нөлөөлснөөр түүнийг тайван тогтуун зан авиртай болгосон юм. Лю дасгалжуулагч шавийгаа суралцахад бахтай мөртлөө сэргэлэн тархитай болохоор тэмцээнд оролцохдоо ч бүх талаас асуудлыг бодолхийлдэг юм гэж магтаж байлаа:
"Тэмцээнд орох үедээ , тэр асуудлыг их нарийн боддог. Нас бага байсан ч тэмцээнийхээ алхам дарааг бүр нарийн сайн тунгаан бодож бэлтгэлээ сайн хийдэг. Ер нь тэмцээн гэдэг чинь амьдарлаас салж болохгүй л даа, тэр энэ бүхнийгээ их сайхан зохицуулж дэг журамтай өөрийн болгож авдаг."
1 2 3 4 5 6
|