Яг хөдөлгөөний нь мэргэжлийн хувьд гэж хэлэхэд, "Чэн Фэй харайлт" нь эрэгтэйн хөдөлгөөний элементийг агуулсан, өндөр ур мэргэжлийн хөдөлгөөн юм. тийм болохоор 20 хүрээгүй бяцхан охины ид шидийг харуулж байгаа нь мэдээж хэрэг. Энэ охин бараг бүх цаг зав бүх эрч хүч бүх оюун санаагаа үүндээ зориулсан л байх гэж хүмүүс төсөөлж байж магадгүй. Гэхдээ гимнастик нь Чэн Фэйгийн амьдрал дахь бүхий л зүйл нь биш, тэр мөн өөр бусад охидуудтой адилаар чөлөөт цагаа баялаг өнгө аястай өнгөрүүлдэг юм.
"Би хөл бөмбөг сонирхох дуртай, Arsenal багийг дэмждэг, , бөмбөг өшиглөх арга барил, довтолгоо зэрэг нь маш гайхалтай." Ер нь охидууд бол дэлгүүр хэсэх дуртай, сайхан хувцсаар өөрийгөө гоёх дуртай тэгээд телевизээр орчин үеийн кино үзэх юм уу аль моод болж байгаа зүйлүүлийг шинжих дуртай байдаг л даа. Харин Чэн Фэй бол нэлээд боргилдуу охин байгаа юм. түүний дасгалжуулагч Лю Чүньлиньгийн хэлж байгаагаар Чэн Фэй бол багийнхаа дотор нэрд гарсан хөл бөмбөгийн хорхойтон юм, Чэн Фэйгийн боргилдуу зан нь сүүлийн хэдэн жил эмэгтэйн гимнастикийн хөдөлгөөн эрэгтэйн хөдөлгөөнтэй дөхөж байгаатай холбоотой юм гэлээ.
1 2 3 4 5 6
|