
Чэн Фэй охин дэлхийн спортын тавцанг алтан медалаараа олон удаа мялааж явсаны хариуд спортынхон түүнийг хүндлэн, өөрийнх нь нэрээр "Чэн Фэй харайлт" гэсэн хөдөлгөөнийг хүртэл байгуулсан байдаг. "Чэн Фэй харайлт" гэдэг нь энгийн "модон морь"-с ялгаатай, маш өндөр ур мэргэжил шаардах 空翻 харайлтын хөдөлгөөн юм. 2005 оны дэлхийн аварга шалгаруулах гимнастикийн эмэгтэй модон морь харайлтын тэмцээнд, тэрээр өөрийн гэсэн өвөрмөц хөдөлгөөнөө амжилттай биелүүлсэн юм, тэгээд дэлхийн спортын түүхэнд эмэгтэйчүүд ерөөсөө хийж чадаж байгаагүй энэхүү маш хүнд хөдөлгөөнийг олон улсын гимнастикийн холбооныхон албан ёсоор "Чэн Фэй" харайлт гэж нэрэлсэн гэдэг. Энэ нь мөн гимнастикийн түүхэнд анх удаагаа Хятадын эмэгтэй тамирчины нэрээр нэрлэсэн модон морь харайх хөдөлгөөн юм.
1 2 3 4 5 6
|