Яг энэ Лю далсгалжуулагчийн хэлсэнчлэн, Чэн Фэй ямар ч асуудалд туйлын хянамгай ханддаг, жилээлбэл нэг шинэ хөдөлгөөнийг сурах үедээ байн дахин сэтгэн бодож, хөдөлгөөн бүрийг сайн хийж чадталаа дасгал хийдэг. Тэгэхээр амьдралдаа ч бай тэмцээндээ ч бай, Чэн Фэй багагүй бэрхшээлтэй тулгарч байсан. Тэр бүхнийг зоригтой туулан гарах эрч хүч, итгэл зоригтой байсны үрээр л спортын тавцанд амжилт дүүрэн яваа юм.
2007 оны 11-р сараас өвлийн сорилго эхэлсэний дараа Хятадын гимнастикийн багийнхан Чэн Фэйг албан ёсоор эмэгтэй багийн даргаар сонгосон юм. тэгхэд багийн дарга болчихлоо гээд Чэн Фэй өчүүхэн ч бардаагүй, даруу хичээнгүй зангаараа байж, багийнхаа ажил хэргийг эвтэй сайхан зохицуулж яваа билээ. Энэ бүхнийг хараад Лю дасгалжуулагч нь баярлахын эрхээр баярлаж байлаа.
"Энэ хүүхэд их даруухан, од гэсэн овор намба байдаггүй, ер нь тэр багийн дарга болж байгаа хугацаанд багийнхан маш журамтай сайн байна. Бүхийл эмэгтэй багийн байдал их сайн байна"
Бээжинд болох олимп дээр Чэн Фэй багийнхаа гишүүдтэй хамтран алтан медаль авхаар мэрэйж байна. гэрийнхээ хаалганд болох олимпийн алтан медалын эзэн болох нь түүхийн хамгийн их хүсэл мөрөөдөл байлаа. Цог золбоолог Чэн Фэй охин энэхүү нандин аз тохиолыг тэр алдаж явуулахгүй нь лавтай. 1 2 3 4 5 6
|