《每日汉语》 "Өдөр тутмын хэрэглээний Хятад хэл"
第三课 祝你生日快乐 Гуравдугаар хичээл Төрсөн өдрийн мэнд хүргэе
Н: Өмнөх нэвтрүүлгээр бид харилцааны зарим үгүүдийг ярьж сурсан. Тухайлбал талархал илэрхийлж сурсан. Мэргэжилтэн, та хичээлүүдээ мартаагүй биз дээ? Д:Тэгэлгүй яахав. Баярлаж талархсанаа "谢谢" юм уу? "谢谢你" гэж хэлдэг шүү дээ. Н: Тэгвэл "Зүгээр" гэж хариулах гэвэл хятадаар яаж хэлэх вэ? Д: "不用谢" гэж хэлнэ. Н: "Уучлаарай" гэвэл "对不起" гэж хэлнэ. Д: 对不起。 Н: Тэгвэл үүний хариуд яаж хариулах юм бэ? Та хэлж үзнэ үү? Д: Миний бодлоор "没关系" юм уу аль эсвэл "没事儿" гэж хариулбал зөв байх. Н: Маш зөв хариуллаа. Сурсан үгнүүдээ улам сайн тогтоож цээжлэхийн тулд , хоёр хүний ярилцлагыг сонсъё.
A: 非常感谢! A: Маш баярлалаа!
B:不用谢! B:Зүгээр! (лонх хагарах чимээ)
A:对不起。 A:Уучлаарай.
B:没关系。 B:Зүгээр.
A:对不起。 A:Уучлаарай.
B:没事儿。 B:Зүгээр ээ.
1 2 3 4 5 6
|