• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 21:49:46    
Гуравдугаар хичээл

Хятадын Олон Улсын Радио

Ярианы дасгал 2
对话二


A:干杯!
A:干杯!
B:干杯!
B:干杯!


     Д: Орсон бороо зогсч, ирсэн зочид буцдаг гэдэгчлэн, найраа өндөрлүүлж гийчин зочноо мордуулах үед, зарим нэг шинэхэн танилцсан нөхдийн утасны дугаарыг авахыг хүсвэл, тэдэнд хандаж юу гэж гэх вэ? 
     Н: Энэ их хялбар асуулт байна. Та түүнд хандаж " утасны дугаар чинь хэд вэ?" хэмээн асуухад болно. 
     Д: "你的电话号码是多少" гэдэг үг чинь хэлэхэд арай түвэгтэй санагдаж байна. Номио надад үсэг дараалан тайлбарлаж өгөхгүй юу? 
     Н: Бололгүй яахав. "你的" гэдэг нь "чиний" гэсэн утгатай. 
     Д:你的 
     Н: "电话" гэдэг нь утас гэсэн үг. 
     Д: 电话 
     Н: "号码" гэдэг нь дугаар гэсэн үг. 
     Д: 号码 
     Н: "电话号码" гэдэг нь "утасны дугаар" гэсэн утгатай. 
     Д: 电话号码 
     Н: "是多少" гэдэг нь хэд вэ? гэсэн үг. Намайг дагаад уншаарай. 
     Д: 是多少 
     Н:你的电话号码是多少?" Утасны дугаар чинь хэд вэ?" 
     Д:你的电话号码是多少? 
     Н: Залгаад бид ярианы дасгалаа дахин нэг удаа сонсч, бүрэн сурч чадсан эсэхийг чинь шалгаж үзэх үү? 
     Д: Тэгээрэй.

1 2 3 4 5 6