Ярианы дасгал 1 对话一
A:这是我妹妹。今天是她生日。 B:祝你生日快乐! C:谢谢!
Д:Байз хөөх. Номиннарс аа. Англи хэлээр "Төрсөн өдрийн мэнд хүргэе" гэсэн нэг сайхан дуу байдаг. Энэ дууг энд хятадаар орчуулан дуулдаг. Тиймээс дуулаад сурчихвал энэ үгийг чээжлэхэд нэмэр болж мэднэ шүү. Н: Мэргэжилтэн та сайхан санал гаргалаа. Энэ дууг бид хамтдаа сонсох уу даа? Д: За, тэгье. Н: Хятадад бид төрсөн өдрийн баяр тэмдэглэхдээ, найз нөхдөө урьж хамтаар тэмдэглэдэг шүү. Д: Тийм байх. Бас баярын уур амьсгалыг нэмэх гэж архи, улаан дарс уудаг биз. Номиннарс аа. "хундагаа өргөцгөөе" гэсэн үгийг Хятадаар яаж хэлэх юм бэ? Н: "干杯" гэж хэлдэг. Д:干杯 Н: "干" гэдэг нь "хуурай" гэсэн утгатай. Энд хоослох, уух гэсэн утгаар хэрэглэгдсэн байна. Бас хундагатай архиа ууцгаая гэсэн утгатай гэж ойлгож болно. Н:"杯" гэдэг нь "хундага" гэсэн утгатай. Д: Номиннарс аа. Хүн надтай "干杯" гэж хундага тулгавал би ч дагаад "干杯" гэж хэлэх юм уу? Н: Тийм ээ. "干杯" гэж хэлэх нь яг зөв. Д: За тэгвэл бид саяын ярианы дасгалыг дахин нэг удаа сонсохын зэрэгцээ тэрхүү тэмдэглэлт сайхан цаг мөчийг хамтдаа хуваалцъя. Ямар вэ? Номио оо? Н: Таны саналыг би их дэмжиж байна.
1 2 3 4 5 6
|