• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 21:49:46    
Гуравдугаар хичээл

Хятадын Олон Улсын Радио

Ярианы дасгал 3
对话三:
(шуугиан)

     A:你的电话号码是多少? 
     B:12345678 
     Н: За ойлгов уу? 
     Д:Уучлаарай. Арай л хурдан ярьчих шиг боллоо, сонсч чадсангүй. 
     Н: Санаа зоволтгүй ээ. Энэ өгүүлбэрийг би тайлбарлая. Та анхааралтай сонсоорой. 
     Н: "你的" гэдэг нь "таны" гэдэг утгатай. 
     Н: "电话" гэдэг нь "утас" гэсэн үг. 
     Н: "号码" гэдэг нь "дугаар" гэсэн утгатай. 
     Н: 电话号码нь утасны дугаар гэсэн үг. 
     Н: "是多少" гэдэг нь "хэд вэ?" гэсэн үг юм. 
     Д: Уучлаарай, Номио оо. Сая их олон тоонууд байх юм. Юуг хэлж байгаа юм бэ? 
     Н: Мэргэжилтэн та зөв таасан байна. Одоо тооны нэр заая. "Тэг"-ийг Хятадаар "零" гэдэг. Нэг, хоёр, гурав гэсэн тооны нэрийг Хятадаар "一、二、三" гэж хэлнэ. 
     Д: За, нэг, хоёр, гурав гэсэн тооны нэрийг "一、二、三" гэж хэлнэ гэж мэдэж авлаа. Тэгвэл дөрөв, тав, зургааг хятадаар яаж хэлэх бэ?
Н: Дөрөв, тав, зургааг хятадаар "四、五、六" гэж хэлдэг. 
     Н: 四、五、六 
     Д: 四、五、六 
     Н: Долоог "七" гэдэг. Ус буцлах үед гарах чимээтэй төстэй. 
     Д: "七"-г яаж хэлэхийг нь би сурч авлаа.. Тэгвэл найм болон есийг юу гэж хэлэхийг суръя. 
     Н: 八、九 
     Д: 八、九 
     Н: За, одоо арав гэсэн тооны нэр үлдээд байна. 
     Д: арвыг "十" гэдэг. 
     Н: Зөв хэллээ. Одоо бид өнөөдрийн хичээлээр сурсан тооны нэр үгээ давтаад авья. Тэг нь "零", нэг нь "一", хоёр нь "二", гурав нь "三", дөрөв нь "四", тав нь "五", зургаа нь "六", долоо нь "七", найм нь "八", ес нь "九", арав нь "十". Бид тооны нэрийг хамтдаа ярья. 
      Н, Д: 0 1 2 3 4 5 6 7 8 9 10 
      Н: Бид үндсэн тооны нэрийг сурлаа. Дараагийн заах хичээлүүдээр бид танд нэн олон тооны нэрийг заах болно. 
      Д: За. Одоо бид өнөөдрийн хичээлээр сурсан бүх ярианы дасгалаа эхнээс нь сонсъё.

1 2 3 4 5 6