• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-03-24 21:49:46    
Гуравдугаар хичээл

Хятадын Олон Улсын Радио

      Н: Бид сурсан зүйлээ эргэн саналаа. Залгаад бид хичээлээ үргэлжлүүлэн сурья. За, бид урьдаар шинэ сурах үг, хэллэгүүдийнхээ агуулгатай танилцья. Энэ нь "祝你生日快乐!", "干杯!", "你的电话号码是多少?" гэсэн үгүүд болно. Одоо танд төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлье. Хундагаа өргөцгөөе. Таны утасны дугаар хэд бэ? гэсэн гурван үг сурах гэж байна. Мэргэжилтээн, маргааш бид найзынхаа төрсөн өдрийн баярт оролцох гэж байна шүү. 
     Д: Ямар азтай юм бэ? Манай Монголчууд төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаа хүнд "Танд төрсөн өдрийн мэнд хүргэе" гэж баяр хүргэдэг юм. Хятадаар юу гэж хэлэх вэ? 
     Н: Хятадаар "祝你生日快乐!" гэж баяр хүргэдэг. 
     Д: 祝你生日快乐! 
     Н: "祝" гэдэг нь хүсэн ерөөж байна гэсэн утгатай. 
     Н: "你" гэдэг нь "чи" гэсэн утгатай. 
     Н: "生日" гэдэг нь "төрсөн өдөр" гэдэг утгатай. Хятад хэлэнд "生" гэдэг нь "төрөх" гэсэн утгатай. "日" гэдэг нь "өдөр" гэсэн утгатай. Тиймээс "生" болон "日" хоёр үг нийлээд "төрсөн өдөр" гэсэн үг болно. 
     Н: "快乐" гэдэг нь "баяр баясгалантай" гэсэн үг. Энэ өгүүлбэрийг хоёулаа аажуухан шиг хэлье. 祝你生日快乐! 
     Д: 祝你生日快乐! 
     Н: За. Энэ үгийн хариуд та өмнө нь сурсан "谢谢" буюу "баярлалаа" гэсэн үгээр хариулаарай. 
     Д: 祝你生日快乐! 
     Н: Одоо бид ярианы дасгал сонсъё. 
     Д: За, тэгье.

1 2 3 4 5 6