Н:Өнгөрсөн хичээлээр бид утсаар ярихыг хятад хэлэнд яаж хэлэх тухай сурсан. Одоо тэдгээр өгүүлбэрүүдийг эргэж нэг давтъя.
Д:За, одоо эхэлье. Би Лю захиралтай ярих гэвэл яаж хэлэх билээ?
Н: "Лю захирал гэртээ байна уу? Үгүй юү?" гэдгийг асуух гэвэл ингэж хэлэх ёстой.
Д: 喂,刘经理在家吗?Байна уу? Лю захирал гэртээ байна уу?
Н:Зөв хариуллаа.
Д:Харамсалтай юм боллоо. Тэр одоохондоо гэртээ байхгүй байна. Түүнийг хэзээ ирэх бол гэж би асуух гэвэл яаж хэлэх билээ?
Н:За, чи ингэж хэлж болно:他什么时候回来?Тэр хэзээ гэртээ харьж ирэх бол?
Н: "什么"нь "хэзээ", "юу" гэсэн үг, "时候"нь "цаг, үе" гэсэн үг.
Д: 什么时候
Н: "回来"нь "ирэх" гэсэн үг юм.
Д: 回来
Н: "Тэр хэзээ ирэх бол?" гэдэг нь "他什么时候回来?" гэсэн утгатай үг болно.
Д: 他什么时候回来? Түүнийг ирсний дараа над руу яриулах гэвэл би юу гэж хэлбэл зөв байна?
Н: Чи ингэж хэлээрэй:请他给我回个电话。Түүнийг надруу ярь гэж хэлээрэй.
Д: 请他给我回个电话。
Н: "请" гэдэг нь хүссэн утгатай, "-аарай,-ээрэй, -аач, ээч" гэсэн дагавар болох юм.
Д: 请
Н: "他" гэдэг нь "тэр" гэсэн үг.
Д: Тэгвэл "我" гэдэг нь "би" гэсэн үг, тийм ээ?
Н: Тийм байна. "给" гэдэг нь "өгөх" гэсэн үг.
Д: 给
Н: "回个电话" гэдэг нь бол "утсаар хариу ярих" гэсэн утгатай үг болно.
Д: 回个电话。
Н: 请他给我回个电话。"Түүнийг над уруу ярь гэж хэлээрэй". Энэ нь мөн бидний өнгөрсөн хичээлд үлдээсэн асуултын сэдвийн хариулт болно.
Д: 请他给我回个电话。Түүнийг над уруу ярь гэж хэлээрэй.
Н: За ингээд, өнгөрсөн хичээлийн ярилцлагыг сонсъё. Танд тусалж сая хэлсэн өгүүлбэрийг тогтоож чадах эсэхийг үзье.