• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-03 17:21:54    
Наймдугаар хичээл

Хятадын Олон Улсын Радио

Н: За, бид өмнөх хичээлээр сурсан зүйлээ давтлаа. Өнөөдөр бид ямар ямар үгнүүд ярьж сурвал зүгээр байна.
Д: Яаж харилцан ойлголцох тухай ярьж сурах нь маш чухал гэж би үзэж байна. Би олон Хятад хүмүүстэй танилцсан юм. Тэдэнтэй улам гүнзгий ярьж ойлголцох нь зүйтэй юм.
Н: Тийм ээ. Одоо бид өнөөдрийн хичээлийнхээ агуулгатай танилцая.
你妹妹是做什么的?你觉得她怎么样?她很漂亮。她特别聪明。
Охин дүү чинь ямар ажил хийдэг вэ? Тэр чамд ямар санагдаж байна? Тэр маш үзэсгэлэнтэй. Бас маш сэргэлэн.
Н: Нэг хүний тухай ярихад, түүний ажил мэргэжлийн тухай ойлгох сонирхолтой байж магадгүй.
Д: Зүйтэй, энэ нь үргэлж тохиолддог асуудал болно. Одоо охин дүү чинь ямар ажил хийдэг вэ гэж асуух гэвэл хятад хэлээр юу гэж асуух вэ?
Н: Чи ингэж хэлж болно: 你妹妹是做什么的?Охин дүү чинь ямар ажил хийдэг вэ?
Д: 你妹妹是做什么的?
Н: "你" гэдэг нь "чи" гэсэн үг.
Д: 你
Н: "妹妹" гэвэл "охин дүү" гэсэн үг.
Д: 妹妹
Н: "是" гэдэг нь "бол, мөн" гэсэн утгатай.
Д: 是
Н: "做" гэдэг нь "хийх" гэсэн үг болно.
Д:做
Н: "什么" гэдэг үгийг бид өмнөх хичээлээр сурсан, "юу вэ, ямар" гэсэн утгатай.
Д: 什么
Н: "的" нь энд туслах сул үгийн үүрэг гүйцэтгэж байна.
Д: 的
Н: Охин дүү чинь юу хийдэг вэ? 你妹妹是做什么的?
Д: 你妹妹是做什么的?
Охин дүү чинь юу хийдэг вэ?
Н: Одоо, нэгдүгээр ярилцлагыг сонсьё.
Д: Хүлээж байгаарай, Номио, чи юу хийдэг вэ? гэж асуух гэвэл яаж хэлэх билээ?
Н: энэ их амархан, саяын сурсан "охин дүү" гэдгийг "чи" гэж өөрчилж хэлбэл болчихно.
Д:你是做什么的?гэж хэлэх нь зөв үү?
Н: Зөв хэлсэн байна. Одоо ярианы дасгал сонсьё.

1 2 3 4 5 6