完整的对话: Бүтэн ярилцлага:
Ярианы дасгал 1 对话一
A:你妹妹是做什么的? B:她是老师。 A:你是做什么的? B : 我是记者。
Ярианы дасгал 2 对话二
A:你觉得她怎么样? B:她很漂亮。她特别聪明。
中国文化点滴:Хятадын соёлын тухай
Фү Ва нь 2008 оны Бээжингийн 29-р олимпийн бэлэгдэл мөн. Фү вагийн өнгө будаг болон зураг төсөл нь Олимпийн таван цагариг болон Хятадын өргөн уудам нутаг дэвсгэр, уул ус гол мөрнөөс сэдэвлэсэн юм. Фү ва нь найрамдал, энх тайван, өөдрөг чармайлттай үзэл санаа болон хүн байгальтай зохицонгуй орших сайн сайхан хүсэл мөрөөдлийг дэлхийн олон орны хүмүүст уламжилсан агуулгатай. Фү ва гэж таван хөөрхөн хүүхэлдэй бий. Тэд нь загас, панда, түвд бөхөн, хараацай, тэрчлэн олимпийн гал бамбарын дүрсийг тус тус төлөөлсөн байна. Хүүхэлдэй бүр нь өөрийн нэртэй, тухайлбал "Бэй бэй" "Жин жин" "Хуань хуань""Ин ин""Ни ни" болно. Хятад улст давтсан дуудлагатай нэр нь хүүхдийг өхөөрдсөн санааг илэрхийлдэг. Энэ таван хүүхэлдэйн нэрийг холбон уншвал Бээжингийн бүх дэлхийд дамжуулсан "Бээжинд тавтай зочлоорой" гэсэн үг болно.
Н: За, өнөөдөр бид хичээлээ энд хүртэл суръя.Өнгөрсөнтөй адилаар та бүхэндээ нэг асуулт үлдээе. "тэр юу хийдэг вэ?" гэдгийг Хятад хэлэнд яаж хэлдэг вэ? Энэ асуултын хариуг та mon@cri.com.cn гэсэн и-мэйлийн хаягаар ирүүлж болно. Манай нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгатай танилцахыг хүсвэл манай вэб сайтад хандаарай. Манай вэб сайтын хаяг:mongol.cri.cn. Түр баяртай. Эрхэм сонсогчдоо.
1 2 3 4 5 6
|