• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон орны дипломат төлөөлөгчид Төвдийн 50 жил гэсэн том үзэсгэлэнтэй танилцжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-26 11:03:58

     Хятадын Гадаад харилцааны яамны урилгаар гадаадаас хятадад суугаа дипломат төлөөлөгчид болон олон улсын байгууллагаас хятадад суугаа төлөөлөгчид 25-ны өдөр Бээжинд "Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жил" сэдэвт үзэсгэлэнтэй танилцсан байна.

     Кубаас Хятадад суугаа элчин сайд Карлос Мигуел Перейра хэлэхдээ, Төвдийн хөгжлийн үйл явцад Хятадын засгийн газар асар их хувь нэмэр оруулжээ. Энэ нь Хятадын засгийн газрын Төвдийг хөгжүүлэх гэсэн шийдвэр зоригийг харуулсан төдийгүй Хятадын засгийн газраас Төвдийн ард түмний өмнө өгсөн амлалтаа биелүүлсэн байна гэжээ.

     Румынаас Хятадад суугаа элчин сайд Виорел Истикиовая Будрура хэлэхдээ, энэхүү фото зургийн үзэсгэлэнг үзэхэд Төвд нь орчин үеийн амьдралтай, орчин үеийн боловсролтой болсныг тодорхой харж болно. Эдгээр нь Төвд нь Хятад улстай хамт урагшилж байгааг харуулж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе