• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн ардчилсан өөрчлөлтийг дэлхийн дахин өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-26 14:59:16

     3-р сарын 28-н бол Хятадын анхны Төвдийн сая хамжлагын боол чөлөөлөгдсөн дурсгалын өдөр мөн. Хятадын хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий сонин Рэнь Мин Рибао сонин 26-ны өдөр нийтэлсэн "Дэлхийн хүний эрхийн түүхэн дэх гэрэлт хуудас" өгүүлэлдээ 1959 оны Төвдийн ардчилсан өөрчлөлт нь хэдэн зуун жилийн турш дахь хүн төрөлхтний боолуудыг чөлөөлөх хөдөлгөөний үргэлжлэл болно. Төвдийн ардчилсан өөрчлөлтийг дэлхий дахин анхнаасаа өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн юм гэж тэмдэглэжээ.

     1959 оны 3-р сарын 10-ны өдөр 14-р дүрийн Далайгаар толгойлуулсан Төвдийн удирдах давхарга төр шашин хосолсон хамжлагын боолын тогтолцоог өнө үүрд өөрчлөхгүйн төлөө эх орныг хагалан бутраах зэвсэгт урвалаг гаргасан байна. 3-р сарын 28-ны өдрөөс эхлэн Төв засгийн газар төвдийн ард түмнийг удирдан урвалгыг дарахын зэрэгцээ ардчилсан өөрчлөлт хийж хэт ялзарсан, харанхуй феодалын хамжлагын боолын тогтолцоог цуцалж, төвдийн сая хамжлагын боол болон боолуудыг чөлөөлсөн байна. Үүний зэрэгцээ төр шашин хосолсон тогтолцоог цуцалж, төвдийн ард түмэн шашин шүтэх эрх чөлөөтэй, ардын ардчилсан засаг байгуулж, ард иргэд эзэн байх эрхээ баталгаажуулсан.

     Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, Төвдийн ардчилсан өөрчлөлт бол Хятадын хүний эрхийн үйл хэргийн тал бүрийн хөгжлийн зайлшгүй хандалт байж, дэлхий нийт эхнээсээ өргөнөөр хүлээн зөвшөөрсөн юм гэжээ.

     Төвдийн нийт хүн ам 1959 оны сая 200 мянгаас 2008 оны 2 сая 800 мянга гаруй болтлоо өсч, хүний дундаж наслалт 35.5 байснаасаа 67 хүрсэн байна. Төвдийн уламжлалт үндэстний соёл хамгаалагдан хөгжиж, төвд үсэг бичиг нь хятадын үндэстний цөөнхийн үсэг бичгийн дунд хамгийн анх олон улсын баримжаатай болсон үсэг бичиг болж, шашин шүтэх эрх чөлөө бүрэн хүндэтгэгдэж, шашны баяр өдөр ирэх тутам элбэг агуулгатай болж байна гэж уг өгүүлэлд танилцуулжээ.

     2008 онд Төвд нь албан журмын боловсролыг түгээмэлжүүлж, үсэг бичиг үл мэдэх хүмүүсийг үсэг бичигт үндсэнд нь сургасан байна. Одоо Өөртөө засах районы шат бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийн дунд төвд үндэстэн болон бусад үндэстний цөөнхийн эзлэх хувь 80% гаруй болж, албан хаагчдын 78% гаруй нь төвд үндэстэн байна гэж уг өгүүлэлд бас тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе