• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын найз нар " Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ой" үзэсгэлэнтэй танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-26 16:28:20

     25-ны үдээс хойш,Хятадын ГХЯ тусгай үйл ажиллагаа зохиож, гадаад орны 150 гаруй найз нарыг урин Бээжинд ажиллуулж байгаа " Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ой" гэсэн том үзэсгэлэнтэй танилцуулсан байна. Тэдний дотор 60 гаруй гадаад орноос Хятад улсад суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн гишүүд болон олон улсын байгууллагаас Хятад улсад суугаа төлөөлөгч нар байна. Гадаадын найз нар үзэсгэлэнтэй танилцсаныхаа дараа үг хэлцгээж, үзэсгэлэнгээр дамжин Төвдийг  үнэн ойлгож, Төвдийн асар их өөрчлөлт нь тэд нарын сэтгэлийг донсолголоо гэж илэр хийлцгээсэн байна.

    Энэ үзэсгэлэн бол " Төвдийн ардчилсан өөрчлөлт"-өөр гол сэдэв болгосон Хятадын анхны томоохон үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнгийн агуулга нь " Төвдийг энхийн аргаар чөлөөлсөн", " зэвсэгт урвалтыг төвшитгөсөн" , " Төвдийн ардчилсан өөрчлөлт", " 50 жил туршийн нэгдэл хагарал, дэвшил ухралтын тэмцэл", " эдийн засаг нийгмийн хөгжил болон хүний эрхийн үйлсийн асар их амжилт" зэрэг 5 хэсгээс бүрдсэн байна.

     Үзэсгэлэн нь 500 гаруй ширхэг зураг, 180 гаруй ширхэг бодит зүйл болон сурвалж бичгээр дамжуулан үзэгч олонд хуучин Төвдийн феодал хамжлагын байгууллын хоцрогдонгуй хийгээд балар харанхуйг тодорхойлж, Далайн бүлгийн 1959 онд гаргасан зэвсэгт урвалын түүхэн үнэн байдлыг харуулж, мөн ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилд олсон Төвдийн хөгжил дэвшлийг үзүүлэн, Далайн бүлгийн " Төвдийн асуудал" хэмээгчийн талаар тарааж байгаа худал цуурхал яриаг бодит үнэн баримтаар илчилсэн байна.

     Ганагын элчийн зэрэгтэй зөвлөх Акваси Агеман Агяарай хэлэхдээ: Өнгөрсөнд бид кино сонирхохоор дамжин Төвдийн тухай хэсэг зүйлийг ойлгож байсан боловч тэр нь зөвхөн хэсэг талын л ойлголт болох юм. Өнөөдөр уг үзэсгэлэнтэй танилцаад Төвдийн хөгжлийн үнэн байдлыг би ойлголоо. Далайн бүлэг үргэлж Төвдийн асуудлаар дур зоригоороо ярьдаг нь миний бодохоор тэд айж байгаа шиг байна. Таны сонссон Төвдийн тухай зарим зүйл үнэн байдалтай нь нийцэхгүй байна. Та нар Төвдийн үнэн бодитой хөгжлийг харах гэвэл надтай адилхан өөрийн биеэрээ ирж Төвдийн хөгжлийг хараач гэж би олон бүгдэд хэлмээр байна гэжээ.

    Үзэсгэлэнгийн газарт Төвд судлалын төвийн Төвд судлаачид гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүдтэй чин үнэнч байдалд илэн далангүй, найрсагаар ярилцаж, гадаадын найз нарын сонирхсон асуултанд нарийн тодорхой хариулт хийж, Төвдөд авч буй Хятадын засгийн газрын бодлогыг амьдлаг сайхан тодорхойлон тайлбарлаж, бодит хэрэг болон тоо баримтаар ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилийн турш Төвдийн улс төр, эдийн засаг болон нийгэм зэрэг олон салбарт олсон асар том амжилтыг танилцуулсан байна.

     Кубын элчин сайд Карлос Мигуел Перэйра хэлэхдээ, энэ үзэсгэлэнтэй танилцаад шинэ Хятад улс байгуулагдаснаас хойш, ялангуяа өөрчлөлт шинэчлэлт хийсэн 30 жилд Төвдийн ард түмний аж амьдрал ихээхэн сайжирч, асар их өөрчлөлт гарсныг олж харлаа. Энэ нь Төвд нутгийг хөгжүүлэхийн төлөө гаргасан Хятадын төв засгийн газрын чармайлтыг харуулсан төдийгүй, Хятадын төв засгийн газар Төвдийг хөгжүүлэх маш их итгэл зоригтой байгааг харуулж, Төв засгйин газар нь амлалтаа биелүүлсэн байна гэжээ.

     Румын элчин сайд Виорел Истикиоаиа хэлэхдээ, "3" ийм үзэсгэлэн нь Бидний Төвдийн үнэн дүр төрхийг ойлгуулах талаар тус болох бүрэн боломжтой юм. 2008 онд би мөн ийм үзэсгэлэнтэй танилцсан, түүнийг аль болохоор гадаад орнуудаар дэлгэн үзүүлж, гадаадын хэвлэл мэдээллийн хээгсэл, эрдэмтэн мэргэжилтэн, улс төрчдөд Төвдийн түүх, Төвдийн үнэн байдлыг ойлгуулахыг би санал болгож байна гэжээ.

     "Төвдөд ардчилсан өөрчлөлт хийсний 50 жил" том оврын дэлгэн үзэсгэлэнг Хятадын төрийн зөвлөлийн дэргдэх хэвлэл мэдээллийн алба, ХКН-ын нэгдмэл фронтын хэлтэс, ТӨЗР хамтран ажлуулсан юм. Үзэсгэлэн нь 2-р сарын 24-ний өдөр ажилаа эхэлсэн бөгөөд 4-р сарын 10-ны өдөр болтол үргэлжлэх болон. Одоог хүрч иртлэх байдлаар 100 мянга гаруй хүмүүс үзэсгэлэнтэй танилцсан байна. \Орчуулсан Номин Пэрлаймаа хянав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе