• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Төвд судлаачид Төвдийг Америкад ойлгуулсан байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-27 18:06:04

     Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстний судлал болон хүн төрөлхтний судлалын судалгааны газрын дарга Хао Шиюань тэргүүтэй Хятадын Төвд судлаачдын төлөөлөгчид тус долоо хоногт Вашингтонд, Америкийн засгийн газар, Конгресс, хэвлэл мэдээллийн зэрэг олон салбарын зүтгэлтэн нартай өргөн хэмжээнд солилцоо хийж, тэнд суралцаж байгаа оюутан нар, Хятадууд, Хятадын харьяат нарын төлөөлөгчидтэй уулзан ярилцаж, Мэриланд их сургуульд тусгай сэдвээр хичээллэжээ.

     Төвд судлаачид Төвдийн түүх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, Төвдийн соёл, экологийн орчинг хамгаалах талаар Төв засгийн газрын гаргасан асар их хүчин чармайлтыг танилцуулж, Төвдийн асуудлаар Америкийн нийгмийн гол урсгалынхны ташуу үзэлт болон эндүү ойлголтод тайлбар хийж, тодруулсан байна.

     Төлөөлөгчдийн тэргүүн Хао Шиюань хэлэхдээ: Америкийн улс төрийн салбар, эрдэм шинжилгээний салбар болон хэсэг хүмүүс Төвдийг ойлгохгүй, ташуу үзэлттэй байна. Зарим асуудлаарх санал зөрөлдөөн нь үүнээс үүсэлтэй байгаа. Санал зөрөлдөөн байхыг хүлээн зөвшөөрч, соёлыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу, хоёр талаараа солилцоо хийж болох юм гэжээ.

     Бид хэлхээ холбоо, ойлголцлоор дамжин, эн тэргүүнд Төвдийн асуудлаарх Өрнөдийн олон нийтийн үзэлтэнд оршиж байгаа эндүү талыг тодруулах хэрэгтэй. Хоёрт, Төвдийн үнэн бодитой одоогийн байдал болон түүхийг уламжлах хэрэгтэй. Гуравт, иймэрхүү хэлхээ холбоогоор дамжин, солилцооны шинэ зам сувгийг нээхийг би бодож байна. Ёс учрыг тодорхойлон хэлсний дараа нөгөө талынхаа үзэлтийг тэд хүлээж авах юм уу, харилцан нотолж чадна гэж би үзэж байна гэжээ.

      Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, Гадаад харилцааны дээд сургуулийн багш Төвд үндэстэн Вэнь чуань, Америкад суралцаж байгаа оюутнууд, Хятадууд, Хятадын харьяат нарын төлөөлөгчидтэй уулзан ярилцахдаа, өөрийн 3 охин дүүгээр бүрэлдсэн дуу хөгжмийн хамтлаг Бүх Хятадад Төвд стильтэй страдын дуу дуулж байгааг өгүүлж, аавынхаа Төвдийн олон газарт сүм хийд байгуулж, шашны соёлыг бадрааж байгаа үйл явдлуудыг танилцуулж, хүмүүсийн анхаарлыг татсан байна.

     Тэрээр хэлэхдээ: Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэлд алдагдалтай тал байгаа, ташуу үзэл, эндүү юм уу мушгин гуйвуулж байгаа тал ч бий. Гол шалтгаан нь Төвдийг ойлгохгүй байгаа. Иймээс тэдэнд Төвдийн үнэн бодит байдлыг танилцуулах шаардлагатай. Би гоёл чимэхийг санахгүй, Төвдийн үнэн байдлыг танилцуулахыг бодож байна гэжээ.

      Төвд судлаачдын төлөөлөгчид Мэриланд их сургуулийн Күнзийн дээд сургуульд "Хятадын баруун бүс нутгийг ихээр нээн хөгжүүлэх явцад соёл болон экологийг хамгаалах " сэдвээр хичээллэж, Хятадын ба гадаадын багш оюутан нарт Хятадын баруун бүс нутгийн соёл болон экологийг хамгаалсан түүх болон одоогийн байдлыг танилцуулжээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн үндэстний утга зохиол судалгааны газрын ахлах ажилтан Төвд үндэстэн Норов вандан, Төвд үндэстний "Гэсэр хаан"-ны тууль тусгай сэдэвт киног үзүүлсэн нь багш оюутан нарын сонирхлыг ихээр татжээ.

     Мэриланд их их сургуулийн нэгдүгээр ангийн оюутан Таилор Осборне хэлэхдээ: Төвдийг би ойлгохгүй. Сургуульд заримдаа Төвдийн асуудлаар хүмүүсийн ярилцахыг сонсож байсан, сургуульд янз янзын байгууллага Төвдийн асуудалд анхаарал хандуулж байдаг. Би тэдний үйл ажиллагаанд оролцоогүй, ойлгох ч үгүй. Энэ киногоор дамжин Төвдийн соёлын байдлыг олж харж, Хятад улс Төвдийн уламжлалт соёлыг хамгаалж байгааг ойлголоо гэжээ. /Баясгалан орчуулж Номин хянав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе