|
|
||
3-р сарын 28-ны өдөр бол "Төвдийн сая хамжлагууд эрх чөлөөгөө олсон тэмдэглэлт өдөр" болох юм. Хятадаас Европын холбоонд суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн, элчин сайд Сүн Жэ саяхан Европын холбооны парламентын бүх гишүүнд ил захиа илгээж, Төвдийн ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилийн турш олсон асар их ололт амжилт, Хятадын засгийн газраас Далай ламд авч байгаа холбогдох бодлогуудыг танилцуулж, Төвдийг бүх талаар бодитой ойлгоход тус болгожээ.
50 жилийн өмнөх ардчилсан өөрчлөлт нь Төвдийн хөгжлийн түүхэнд хамгийн өргөн, хамгийн гүнзгий, хамгийн агуу их нийгмийн хувьсал өөрчлөлт болно, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн түүх болон дэлхийн хүний эрхийн түүхэнд ч чухал ач холбогдолтой асар их дэвшил болохыг Сүн Жэ захиандаа үлэмж бодит үйл хэрэг, тоо баримтаар гэрчилжээ.
Хуучин Төвдийн феодалын хамжлагын эзний ангийн ерөнхий төлөөлөгч болсон Далай лам, улс орныг хагалан бутаргах ажиллагаагаа ерөөс зогсоогүй, "хагас тусгаарлах" болон "хэлбэрийг нь өөрчилж тусгаарлах"-ыг нэгэн сэтгэлээр эрэн хайж байна гэж Сүн Жэ тэмдэглэжээ.
Төвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэгэн хэсэг юм, Төвдтэй холбоотой асуудал нь тэр чигээрээ Хятадын дотоод хэрэг болно. Аль ч улс орон юм уу байгууллага Төвдтэй холбоотой асуудлыг ашиглан, Хятадын дотоод хэрэгт оролцохыг Хятадын тал эсэргүүцнэ гэж тэрээр дахин нотолжээ. /Баясгалан орчуулав/
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |