• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Синьхуа хороо Төвдийн олон мянган хамжлагын боол чөлөөлөгдсөн дурсгалт өдөрт баяр хүргэжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-27 18:37:30

     3-р сарын 28-ны өдөр бол Төвдийн сая олон хамжлагын боол чөлөөлөгдсөн дурсгалт өдөр. Синьхуа хороо 27-ны өдөр тойм нийтэлж, Төвдийн өргөн уудам нутагт аж төрөн амьдарч байгаа 2 сая 870 мянган ах дүү нарын амьдрал нь нэн өөдлөн дэгжиж Галсан цэцэг шиг бадран дэлгэрэх болтугай гэж ерөөжээ.

     Тоймд тэмдэглэхдээ, 50 жилийн турш Төвдийн эдийн засаг нийгмийн олон төрлийн үйлс дэлхий нийтийн анхаарлыг татсан түүхт амжилтад хүрсэн байна. Төвдийн ард түмний улс орныхоо эзэн хүний эрхээ баталгаатай эдэлж, эдийн засгийн байгуулалт нь асар их хөгжиж, иргэдийн амьжиргааны төвшин нь ихээхэн сайжирч, уламжлалт үндэстний соёл хамгаалагдан хөгжиж, шашин шүтлэгийн эрх чөлөө бүрэн хүндэтгэгдэн, ардын соёл боловсролын төвшин тасралтгүй дээшилсэн байна гэжээ.

     Тоймд цааш нь тэмдэглэхдээ, хөгжил тогтвортой байхыг сайтар чухалчилж, эдийн засаг нийгмийн томоохон дэвшлийг баталж, улс орны аюулгүй байдал, Төвдийн нийгмийн тогтвортой байдлыг баталж, олон үндэстний ард түмний амьдралын төвшинг тасралтгүй дээшлүүлж, эв санаа нэгтэй, ардчилсан, баян хүчирхэг, эвсэг зохицонгуй социалист шинэ Төвдийг байгуулах шинэ алхам хийх хэрэгтэй гэж ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао тун саяхан илэрхийлсэн. Энэ нь Төвдийн хойшдын ажилд чиглэл тогтоож өгсөн байна гэжээ.

      Эв санаа нэгтэй тогтвортой байх буяны үйлс, хагалан бутраах нь уршиг гамшиг юм. Үүнийг Төвдийн ард түмэн ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилд ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн түүхт замналын явцад дүгнэн гаргасан нандин туршилга юм. Эвдэн бусниулах ажиллагаа нь Төвдийн хөгжлийг түр сааруулахаас биш Төвдийн ард түмний сайн сайхан амьдралаа эрэн тэмүүлэх хүсэл эрмэлзлийг өөрчилж чадахгүй юм. Төвдийн ард түмний ХКН-ыг даган Хятадын онцлогтой социализмын замаар замнах бат итгэлийг өөрчилж чадахгүй юм гэж тоймд тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе