• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгүүлчийн аян замын тэмдэглэлийн эхний хэсэг буюу Сайн байна уу, Хөх хот минь...?

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-24 16:59:45

     СУРВ: 7-р сарын чийг даасан бүгчим өглөө. Хятадын хойд хилийн нутгаар хийх бидний хэдэн аялагчид ХОУР-ийн үүднээс хоёр машин хөлөглөн Хөх хот руу гарсан юм. Хөлс дуслуулан байж машиндаа сууцгааснаар Бээжингийн бүгчим халуун машины гадна хоцорлоо. Энэ өдрийн тэнгэр урьд урьдынхаасаа илүү бүүдгэр саарал харагдана. Гэтэл мөдхөн нар хиртэлтийг харах завшаан тохиох ёстой байдаг. Үгүй, энэ тэнгэрийн байдлыг ээ. Бидний суусан машин Бээжин хотын хурдны замаар хойд чиглэл рүү ёстой нисэх мэт давхиж явна. Яг л бөмбөрөх мэт. Холын аянд зам сайхан байх шиг жаргал хаа байх билээ. Зам зуур авч гарсан номоо шагайсан шигээ явж байна. Ахиад л өнөө замаа магтмаар болоод явчихлаа. Магтахаас ч арга алга. Машин яг л гулгаж яваа юм шиг, ном уншихад нэн таатай. Хажууд суугаа хүн: "Танай Монголын зам ч бас хэцүү шүү гэж байна" Үнэндээ тийм хойно яалтай билээ. "Манай нутгийн цаг агаар эрс тэс, ямарч сайхан зам тавиад тэсэхгүйн зовлон бас байна шүү" гэж гоморхох учирлахын хооронд хэлэв. "Тийм тал бий шүү. Та энэ замыг магтаж л байна. Хятад газраа бол энэ бас тийм сайн зам бишээ. Өмнө зүгийн замыг юу гэж бодно. Ёстой зам гэж түүнийг л хэлэх байх" гэж манай Гэрэлт ярьж байна. Цаг агаар нь урин зөөлөн байдагтай нь холбоотой гэнэ. Тийм болохоор Хятад орны хойд нутгийн зам харилцааны чанарт цаг уур нь нөлөөлдөг гэж үздэг юм байна. Би урьд өмнө нь Шар мөрний дагуу олон хот муж, бас Хөх хотоос Эрээн, Эрээнээс Бээжин, Нүүрсий хот Датунаас Эрээн хүртэл дардан сайхан замаар явж байсан. Гэтэл тэр сайхан замууд энэ газраа тааруухан гэж хэлэгддэг байх нь. Бид ийн хөөрөлдсөөр Бээжин хотоос холгүй нэг газар ирж түр гадаалах зуураа нар хиртэлтийг сонирхов. Энэ нар хиртэлт Хөх мөрний дагуу хавь нутагт бүтэн хиртэх төдийгүй бараг 6 минут хиртээ үргэлжилж, 500 жилд нэг тохиох ховор үзэгдэл болно гэж манайхан ярьж байна. Бас зарим нь аяллын гараа нь байгаль ертөнцийн нэгэн сонин үзэгдэлтэй зэрэгцэж буйд ихэд олзуурхаж байна.


1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе