| |
|
|||||||||
|
||
Зам зуур хүнд оврын ачааны машин нааш цааш тасралтгүй хөврөх аж. Тэдгээр машинд үзэгдэж харагдаж, таньж мэдэхээс гэвэл асар том салхин сэнс, үйлдвэрийн тоног төхөөрөмж, хэдэн үе давхар болгож хайрцаглан өрсөн тахиа шувуу гэээд олон зүйлийг ачжээ. Ер нь уртын урт их нүүдлийн цуваа яваа юм шиг. Ямар ч явж дуусдаггүй машин тэрэг, яасан ч зөөж дуусдаггүй ачаа бараа вэ?
\ зам дээр явж буй хүнд оврын ачааны машины чимээ\
СУРВ: Уулс шувтарч тариалан үргэлжилсээр монголын тал нутаг руу орж ирэхийн үесд газар нь уудамшаад, тэнгэр нь цэнхэрлээд, агаар нь сэрүүсээд ирэх юм билээ. Зам зуур үе үе бороо хаялж тун тааламжтай байв. Удалгүй алдарт Далан хар уулын бараа ч харагдаж Хөх хотод бид орж ирлээ. Сайн байна уу, Хөх хот минь? Бээжингээс Хөх хот хүртэл 500-гаад км газрыг ердөө 6 цаг туулжээ. Хэрэв энэ сайхан зам байхгүй байсан бол юу гэж хугас өдрийн зайд ийм хол газар туулах билээ дээ. Ингээд бодохоор зам дагаж хөгжил байдаг юм уу, эсвэл хөгжил дагаж зам байдаг юм болов уу...?
Энэ өдрийн үдэш Хөх хотын төрийн хэмжээний том буудал болох "Шинэ хот" зочид буудлын "Тал нутаг" зоогийн танхимд Өвөр Монголын Суртал ухуулгын газрын дарга хадагтай Улаан холбогдох хүмүүсийн хамт ХОУР-гийн дарга Ван Ген нянь тэргүүтэй манай аялагчдыг угтан авч, дайллага хийв. Хадагтай Улаан манай аяллынханд хандаж баяр хүргээд, "Өвөр Монголыг гадаадад мэдээлэн сурталчлах болсонд баяртай байна. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол эрчтэй хөгжиж байна. Нэн ялангуяа 2002 оноос хойш 7 жил дараалан GDP-ээр бүх хятад улсад тэргүүлсэн. Дэлхийн банк санхүүгийн хямралын нөлөө бидэнд тусаж буй хэдий ч эхний хагас жилийн байдлаар GDP 16,2% -д хүрч Тяньжэнтай эн зэрэгцэж явна. Энэ нь бидний дараа дараагийн хөгжилд сайхан суурь тавьж өгч байна. Энэ бүгдийг та бүхэн орон нутгаар явахдаа үзэж харж, танилцах байхаа. Сүүлийн үед Өвөр Монголыг бүх хятадын хэвлэл мэдээлэл өргөн сурталчилж байна. Өнгөрөгч хавар ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ой болж өнгөрсөн. Үндэсний цөөнх төвлөрч суудгийн хувьд манай иргэдийн аж амьдрал сайн, амар тайван байна. Манай Өвөр Монголын хил дагуу арав гаруй боомт гарц бий. Та бүхэн энэ удаа хамгийн том боомт болох Эрээнд очно. Энэ бол зөвхөн нэг хэсгийг нь үзэж харна гэсэн үг юм" гэж танилцуулаад манай аялагчдад амжилт ерөөгөөд хундага өргөлөө.
Одоогоос яг 20 жилийн өмнө би анх Хөх хотод ирж байсан. Тэр цагаас хойш түр зуур бууж мордсон нь олоон олон. Ирэх бүр л өнгө засаж өөрчлөгдөж шинчлэгдсээр байдаг нь энэ газрын ёс юм даа. Би ирэлгүй бараг 5 жилийн нүүр үзжээ. Гэтэл GDP өсөн нэмэгдэж, жил дараалан улсдаа тэрүүлсэн гэсэн. Гарч харъя, байз.
\ хотын чимээ орж ирнэ \
СУРВ: Их хот нүргэлж байна. Сайн байна уу, Хөх хот минь? Хуучны танил Хөх хотод урьдынх шигээ амьдрал буцалж, хөдөлмөр оргилж байна. Том том байшин барилга сүндэрлэн босчээ. Иргэдийн амьдарч байсан хуучин тоосгон байшингууд орчин үеийн орон сууцны хорооллуудад зайгаа тавьж өгчээ. Давхар давхар зам харилцаа бий болж, хүмүүс нь моторт дугуй унадаг болчихож. Хүн ард нь өнгөлөг, жавхаатай харагдана. Хөх хот ийн орчин үеийн хотын өнгө төрхийг олж, шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч үндэсний онцлогоо хэвээр хадгалсаар байгаад би баяртай байлаа. Монгол үндэстний хээ хуар бүхий барилга байгууламж, нүүдэлчин иргэдийн гэр сууц бүхийн өвөрмөц үзмэр гудамж талбай чимэглэж, ирсэн буцсан гийчдийн хараа булаах авай. Мөн монголчуудын бахархал болсон босоо бичиг, хятад бичиг бүхий хаяг, зар сурталчигааны өнгөт хуудас үдшийн гэрэлд тодооос тод харагдана.
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |