Пүрэв, 5 сарын 1, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгүүлчийн аян замын тэмдэглэлийн эхний хэсэг буюу Сайн байна уу, Хөх хот минь...?

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-24 16:59:45

     Сурв: Аяллын хоёр дахь өдөр. Шинэ өдрийн гэгээ тусуут л эртэч шувуудтай уралдан их хотын хөдөлгөөн эхэллээ. Цэлмэг хөх тэнгэрт наран мандсан тунгалаг сайхан өдөр боллоо. Бага үдийн алдад Өвөр Монголын "Шинэ хот" зочид буудлын хэвлэл мэдээллийн төвд манай аяллын нээлтийн ёслол болж, Өвөр Монголын радио, телевизээс гадна Шинхуа агентлагийн Хөх хот дахь сурвалжлагч гээд Хятадын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн сурвалжлагчид оролцов. Тус ёслол дээр ХОУР-гийн тухай кино сэтгүүл үзүүлж, ХОУР-гийн дарга Ван Гэннянь болоод манай аяллын ахлагч Лиу Тао ХОУР болоод энэ удаагийн аяллын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Мөн Хорват хэлний мэргэжилтэн үг хэлж, эртний түүхийн улбаатай нутаар аялж, хүн ардын өвөрмөц ёс заншил, хөгжил дэвшилтэй биеэр танилцах болсондоо баяртай байгаагаа хэлэхийн ялдамд энэ нутаг, энэ газар орныг өрнөдөд анх таниулсан алдарт Парко Поло бол миний нутгийн хүн. Тиймээс би түүний явсан зам мөрөөр аялж байгаадаа баяртай байна гэлээ.

     Үдийн хойно Худалдааны Танхимын дарга Гао Шяофэн, ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн Хорооны дарга Ма Юүшань, Боомтын асуудал эрхэлсэн хариуцлагатай ажилтан Бао Чүнжин нар биднийг хүлээн авч, ӨМӨЗО-ны гадаад худалдаа, Хилийн боомтын бүтээн байгуулалт хийгээд хөгжил дэвшил, Хил орчмын нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндэс, Байгаль орчны асуудал гэсэн өргөн сэдвээр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бидний асуусан асуултад хариулт өглөө. Дээрх мэдээллийн дагуу бид газар дээр нь үзэж танилцах тул энэ тухай товчилж, Хөх хотын КН-ын хорооны нарийн бичгийн дарга Хань Жыраньтай хийсэн уулзалтын тухай мэдээлэл хүргье.

 <<  1 2 3 4 5  >> 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе