
Хань Жырань дарга манай сэтгүүлчдийг элэгсэг дотноор хүлээн авч, хотынхоо хөгжил дэвшил хийгээд хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Тэрээр хэлэхдээ: Өнгөрсөн хугацаанд манай хот олон талаар нэн хурдацтай хөгжиж ирлээ, гээд цааш нь хэлэхдээ: Хөх хот нь 2008 онд орон нутийн үйлдвэрллийн ийт хэмжээгэрээ Хятадын баруун бүсийн нутагт 4-р байранд, хотын иргэдийн орлогоороо тэргүүн байранд орж байна. Өнөөдөр Хөх хот нь эдийн засгийн хүчин чадлаараа Хятадын тэргүүний 100 хотын нэг, мөн аялал жуулчлалаараа шилдэг 100 хотын нэг болжээ. Хотын иргэдийн амьдралын баталгаат түвшин сар бүр 300 юаньд хүрсэн олно. Өнөөдөр манай хотын нэгэн бахархал бол сүүний үйлдвэрлэл гэж хэлж болно. Тиймээс цаашид орчин үежсэн МАА-г хөгжүүлэх үндсэн дээр сүүний үлдвэрлэлийг улам эрчимжүүлнэ. Бид ойрын жилүүдэд бүхий л талаар хүчин чадлаа дайчлан чармайж, Хятад улсын ижил түвшний хотуудын хэмжээнд тэргүүн эгнээд орно. Мөн энэ жилийн эдийн засгийн өсөлтийн 15 хувийг бататгах болно" гэж онцолсон юм. Хань Жирань дарга уулзалтын дараа монголын өргөн олон сонсогчдод хандаж, манай хоёр орны хооронд димломат харилцаа тогтоосны 60 жил, Хөх хот-Улаанбаатар хоёрын хооронд найрмдалд харилцаа тогтоосны 18 жилийн ойг тохиолдуулан монгол хэлээр халуун мэндчилгээ дэвшүүлсэн юм.
1 2 3 4 5