• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгүүлчийн аян замын тэмдэглэлийн эхний хэсэг буюу Сайн байна уу, Хөх хот минь...?

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-24 16:59:45

     Сурв: Миний мэдэх Хөх хот ийн танихын аргагүй өөрчлөгджээ. 20 жилийн өмнө Өвөр Монгол ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг МАА-н гаралтай зарим бүтээгдэхүүнээрээ монголчууд бидэнд танил байсан. Нэн удалгүй Или бүлгийн сүү, сүүн бүтээдэгдхүүн монголчууд бидний сайн танил болж, бид Или-гийн сүү, Или-гийн тараг, Или-гийн зайрмаг хамгийн сайн нь гэдэг болсон. Дараахан нь "Мэнниү" бүлгийн сүү, сүүн бүтээгдэхүүн Или-г цохиж гарч ирсэн. Өнөөдөр манай монголчууд Мэнниүгийн бүтээдэгдэхүүнийг л авна гэдэг болсон. Ингэж Өвөр Монголын энэ хоёр бүлгийн сүү, сүүн бүтээдэхүүн хятад орны төдийгүй, хилийн чанадад нэр хүндтэй, итгэлтэй бүтээгдэхүүн болж чаджээ. Үнэхээр хуучин танил Хөх хот Хятад газраа төдийгүй азид, азидаа төдийгүй дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ тэргүүлэх нь дамжиггүй. Чухам үүнийг өнөөгийн Өвөр Монголын хөгжлийн хурд, хэм хэмнэл харуулж байна. Эртний танил Хөх хотын хөгжлийн алхаа хурдан төдийгүй даацтай байна. Сүүгээр угтаж, сүүгээр үддэг Хөх хот минь баяртай. Эргээд ирэхэд сүүн далай-хот болсон байхыг ерөөе.
Сурв: Сонсогч танд "Аян замын тэмдэглэл"-ийн эхний хэсэг буюу "Сайн байна уу, Хөх хот минь?" тэмдэглэлээ хүргэсэн Монголын сэтгүүлч Чулуунцэцэг. Дараагийн дугаар хүртэл баяртай.


1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе