15-ны өдрийн 7 цагийн байдлаар, Хөх-нуур мужийн Юйшүгийн 7.1 баллын газар хөдлөлтөд 589 хүн эндэж, 8000 гаруй хүн бэртэж шархдан, 15 мянга гаруй гэр байшин нурж, 100 мянга гаруй ард иргэдийг яаралтай нүүлгэх шаардлагатай болжээ.
Синь хуа хорооны мэдээлснээр, Хятадын ерөнхий сайдын орлогч Хуй Лянюй 14-ний өдөр газар хөдлөлтийн төв Юйшү жөүгийн төв, сяний хотын байгаа газарт нэвтэрч, гамшгаас аврах ажлыг удирдаж байна. Гамшгаас авран туслах ажлын тэргүүн чухал үүрэг бол урьдаар хүнийг аврах, хүн хар шархдаж осолдохыг багасгах явдлыг хамгийн дээд хэмжээнд байлгах явдал болно гэж тэрээр онцолжээ. \Рэнчинсоо орчуулав\