• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадад амьдарч байгаа хятад хүмүүс мөнгө хандивлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-23 09:55:43

      Хятадын Хөх нуур мужийн Юйшү-д гарсан газар хөдлөлтийн гамшигт гадаадад амьдарч байгаа мянга мянган хятад хүмүүс анхаарлаа хандуулсан байна. Сүүлийн өдрүүдэд, гадаадад амьдарч байгаа хятадын харьяат, хятад хүмүүс газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг адил бус хэлбэрээр эмгэнэн дурсаж, мөнгө төгрөг идэвхтэй хандивлан, гамшигт нэрвэгдсэн районы ард түмний гар дээр түргэн хүргэхийг хүсэж, Хятад үндэстний гүн зузаан цус махны барилдлагат сэтгэлээ илэрхийлсэн байна.

     4-р сарын 21-ний өдөр бол Юйшү-д газар хөдөлсний дараах долоо дахь өдөр юм. Перу дахь хятадуудын хамгийн том байгууллага болох Перугийн Хятадын Түнхүй Ерөнхий газар төрийн далбаа бөхийлгөж, амь үрэгдсэн хүмүүст эмгэнэл илэрхийлэв.

     Арабын Нэгдсэн Эмирт Улсын Хятадуудын Нэгдсэн холбооны Абу Жабин салбар нийгэмлэг 21-ний орой Хөх нуурын Юйшү-гийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг эмгэнэн дурсаж, хандив өргөх ёслол эхлүүлсэн байна. Мөн оройн арга хэмжээнд 60 мянган дирхамын хандив цуглуулсан байна. Хандив өргөх ажиллагаа ирэх хэд хоногт мөн үргэлжлэх юм.

     Сүүлийн өдрүүдэд Америкийн Нью-Йорк дахь хятадын харьяат болон хятад хүмүүс Юйшү-гийн гамшигт нэрвэгдсэн районд идэвхтэй мөнгө төгрөг хандивлаж байна. \Орчуулсан редактор Урангоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе