|
|
||
Шанхайн дэлхийн яармаг эхлэхэд арав хоног ч хүрэхгүй боллоо. Дэлхийн яармаг дөхөж ирэхийн хирээр дэлхийн яармагийн тухай төрөл бүрийн суртал ухуулга, танилцуулах хурал болсоор байна. Сүүлийн өдрөөс Германчууд дэлхийн яармагт анхаарлаа хандуулан эхэлж, дэлхийн яармагтай танилцахын тулд Хятадад ирэх виз авах хүн тодорхой нэмэгдсэн байна.
2010 оны Шанхайн дэлхийн яармаг бол дэлхийн яармагийн түүхэн дэх хөгжиж байгаа оронд анх удаа зохион байгуулах ерөнхийлсөн яармаг юм. "Сайхан хот, сайхан амьдрал" уриан дор болох энэ яармагт 200 улс орон болон олон улсын байгууллага оролцож, төсөөлөхөд гадаад дотоодын давхардсан тоогоор 70 сая хүн танилцах болно.
Энэ оны эхнээс эхлэн Хятадаас Германд суугаа элчин сайдын яам, консулын газар Хятадад очих виз авах хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс илт нэмэгдсэн байна. Хамгийн олон үедээ нэг өдөр 100 гаруй хүн виз авах өргөдөл өгч байв. Сурвалжлагч мөн өдөр визийн газар ирэхэд визийн цонхны дэргэд хүмүүс урт гэгч дугаарлан зогссон байлаа.
Хятадаас Германд суугаа элчин сайдын яамны консулын газрын дарга Тан Вэньжуань зөвлөх танилцуулж хэлэхдээ,
Дэлхийн яармаг дөхөж ирснээр виз авах хүмүүсийн тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэ оны эхний улиралд виз авах өргөдөл дэвшүүлсэн хүний тоо 40 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16 хувиар нэмэгдэж, дэлхийн яармаг халуун цэг болсон нь бидэнд мэдрэгдсэн. Бид дэлхийн яармагтай танилцах дипломат тушаалтан, албан ажлын хүмүүс болон энгийн хүмүүст цөм цаг даруйд нь дөхөм үзүүлэн тэнд байх хугацааны талаар ч ихээхэн зохицуулалт хийсэн гэжээ.
Энэ оны эхнээс Хятадаас Германд суугаа элчин сайдын яамаар л зогсохгүй, Хятадаас Франкфорт , Мюнхен, Гамбург зэрэг газарт байгаа консулын газар Хятадад очих виз авах хүмүүсийн тоо ч илт нэмэгдсэн байна. Анхны бүртгэлээс үзвэл, энэ оны 1-р улиралд Хятадаас Германд суугаа гурван консулын газраас виз авсан хүний тоо 40 мянгаас давсан байна.
Үүний зэрэгцээ дэлхийн яармаг дөхөж ирэхийн хирээр Германы аялал жуучлалын компани юм уу зарим холбогдох компаниудын үйлчилгээний ажил ч халуун хөгжөөнтэй болсон байна. Ива Петрова бол Меркур—Травел Лтд аялал жуучлалын компанийн ажилтан юм.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, манай компани гол нь худалдаа үйлчилгээний виз өгөхийг хариуцдаг. Сүүлийн нэг хугацааны турш, манай компанид ирж дэлхийн яармагтай танилцахаар Хятадад очих виз авах хүний тоо ихээхэн нэмэгдэж, өдөр бүр бараг 40—60 -д хүрч, төсөөлөхөд 5-р сард дэлхийн яармаг нээгдсэний дараа Хятадад жуулчлах виз авах хүн нэн олон болох болно гэжээ.
Стефан Кнолл бол аялал жуучлал худалдааны TAICO \тайхэ\ компанийн ажилтан юм. Өнгөрсөн хоёр сарын турш тэдний компанид ирж Хятадад очих виз авах хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 орчим хувиар нэмэгдсэн юм байна. Энэ нь Германчууд Шанхайн дэлхийн яармагт онц сонирхолтой болсноос боллоо гэж тэрээр үзлээ. \Урангоо орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |