• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын гамшгаас авран тусалсан ажлыг сайшаав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2010-04-23 16:03:58

      Хятадын Хөх-нуур мужийн Юйшүд хүчтэй газар хөдөлсний дараа Хятадын засгийн газар гамшгаас авран туслах төрөл бүрийн арга хэмжээг цаг алдалгүй, үр ашигтай, түргэн, шуурхай авч хэрэгжүүлээд, ард түмнийхээ сэтгэлийг их олов гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Ази болон Номхон далайн эдийн засаг нийгмийн хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ноелин Хезиер 22-ны өдөр Таиландад хэллээ.

     Тэрээр Хятадаас НҮБ-ын Ази болон Номхон далайн эдийн засаг нийгмийн хороонд суугаа суурин төлөөлөгч Дяо Миншэнтэй уулзах үед хэлэхдээ, Хятадын олон газрынхан маш их хэмжээний тусламж үзүүлж, телевизийн гамшгаас авран туслах нэг удаагийн хандивын үдэшлэгээр тийм их хэмжээний хандивын мөнгө цуглуулж чадаж байгаа нь бусад оронд бол төсөөлөхийн аргагүй юм гэжээ.

     Хятадын Засгийн газар газар хөдлөлтөд нас барсан хүмүүстээ эмгэнэл илэрхийлж, Хятад даяар төрийн далбаа бөхийлгөж, амь насыг хүндэтгэж байгааг харуулсан бөгөөд мөн нийгмийн дэвшлийг үзүүлсэн байна гэж Хезиер хэллээ.

     Уулзалтын үеэр хоёр тал мөн гамшгийг бууруулах салбарт олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. \Цэцэн орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе