• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн яармаг нь Хятад улс цаашлаад дэлхийн эдийн засгийн хөгжилд гүн нөлөө үзүүлнэ

CRI       (GMT+08:00) 2010-04-26 16:43:12

      Шанхайн яармаг болох дөхөж байгаагийн дагуу, энэхүү олон улсын том үйл хэрэг болон Хятад улсыг олон улсын хамтын нийгэмлэг улам анхааралдаа авч байна. Италийн Нийтийн удирдан хамааралт болон өөрчлөлт шинэчлэлтийн яамны сайд Ренато Врунетта Манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Шанхайн яармагийг зохион байгуулах нь Хятад улс цаашлаад дэлхийн эдийн засгийн хөгжилд гүн нөлөө үзүүлэх болно гэж тэмдэглэжээ.

     Ренато Врунетта хэлэхдээ: Хятад улс Бээжингийн Олимпын наадам болон Дэлхийн яармагийг зохион байгуулах эрх авсан нь Хятад улсын сүүлийн жилүүдийн эдийн засаг тогтвортой хөгжсөний үр дүн болно. Шанхайн яармаг зохион байгуулах нь нэн гүн давхаргын ач холбогдолтой юм гэжээ.

     Шанхайн яармаг зохион байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэг хэмжээний талаар Хятадын орчин үеийн болгох байгуулалтыг хүлээн зөвшөөрч байгааг төлөөлж байгаа төдийгүй, олон жилийн туршид Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 10 орчим хувиар өсөн нэмэгдсэнээс болж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг чанарын талаар Хятадын орчин үеийн болгох байгуулалтыг хүлээн зөвшөөрч байгааг төлөөлж байна. Учир нь Шанхайн яармаг шинийг үүдэх болон өөрчлөлт шинэчлэлттэй нягт холбоотой байгаа юм. Хятадын хөгжил 3 үе шатыг өнгөрөөлөө гэж дэлхий нийт үзэж байгаа. Нэгдүгээр үе шат нь Хятад улс нойрондоо байгаа улс болно. Хоёрдугаар үе шат нь Хятад улс нойроосоо сэргэж, гаднын дэлхийг ойлгож эхлэв. Гуравдугаар үе шат нь Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж, газар зүйн байрш лалаас болсон улс төрийн тогтвортой хүчин, дэлхийн соёл мэдлэг, шинэ техник, нийгмийн иргэншлийн хөгжлийн хүчин зүйл болсон байна. Хятадын соёл мэдлэг, техникийн талаар шинийг үүдэх, нийгмийн соёл иргэншил зэрэг талыг хэрхэн ашиглаж, өөрийгөө хөгжүүлэхийг улс түмэн бодож сэтгэж байна. Бээжингийн Олимп болон Шанхайн яармаг бол чухал цаг мөч болно, дэлхий нийт Хятад улсад шинэ ойлголттой болсныг төлөөлж байна гэжээ.

     Шанхайн яармаг өнөөгийн дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм гэж Ренато Врунетта үзэж байна.

     Шанхайн яармаг нь хямралд байгаа дэлхий нийтэд бүрхэг харанхуйн дундах гэгээн туяа шиг байгаа. Хэмжээний талаар Шанхайн яармаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэдэн хувь нэмэгдүүлнэ гэж хэлэхэд бэрхтэй хэдий ч бэлгэ тэмдгийн ач холбогдлоос нь үзвэл, том ач холбогдолтой юм. Тогшин салхи ширүүн бороонд тэнгист аялж байгаа усан онгоц алсад байгаа гэрэлт цамхаг харсан шиг юм. Дэлхийн эдийн засагт Шанхайн яармаг энэхүү гэгээн туяа шиг хүсэл эрмэлзэл, ирээдүйг авчирлаа. Үүнээс гадна, Шанхайн яармаг нь дэлхийн эдийн засгийн хямралын сүүлчийн хугацааны шинэ хөгжлийн хугацааны шилжилтийн шатанд байгаа болохоор хугацааны талаар маш ашигтай байгаа. Эдгээр бүхэн нь Хятад улс болон Шанхайн орчин үеийн болгох байгуулалт, техникийн талын шинэ үүдэлтийн ашиг тусыг хүртсэнээс болов гэж Ренато Врунетта тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе