• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн яармаг нь Нью-Йоркчуудад онцгой сэтгэгдэл, сайхан дурсамж үлдээжээ

CRI       (GMT+08:00) 2010-04-29 16:40:55

     1939 он болон 1964 онд Америкийн Нью-Йорк хот нь нэг газарт Дэлхийн яармагийг хоёр удаа зохион байгуулжээ. Нью-Йоркчуудын хувьд, Дэлхийн яармаг нь энэхүү хотод асар их өөрчлөлт гаргасны зэрэгцээ бас тэдэнд мартагдашгүй сэтгэгдэл, дурсамж үлдээж, нэг үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд гүнээ хоногшжээ.

     Нью-Йорк хотын Флушинг районы Корона цэцэрлэгт хүрээлэнг олонхи хүмүүс мэдэхгүй байж магад. Гэвч жилд нэг удаа болдог Америкийн газрын теннисний нээлттэй тэмцээнийг зохион байгуулдаг Америкийн теннисний төвийг хүмүүс мэдэх байх. Америкийн газрын теннисний үндэсний төв нь Корона цэцэрлэгт хүрээлэнд байдаг юм. Дэлхийн яармагийг амжилттай зохион байгуулснаар, энэхүү атаршсан намаг газар болон хог хаягдлын талбай нь олон жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлээд хотын иргэдийн амралт, цэнгүүний хүрээлэн, газрын теннис сонирхогчдын сэтгэлийг эзэмдсэн Америкийн газрын теннисний төв болжээ.

     1964 оны Нью-Йоркийн Дэлхийн яармагт 200 барилга байгуулжээ. Тухайн үед түүхэнд хамгийн их цар хэмжээтэй Дэлхийн яармаг дэлхий нийтэд эргэдэг тавцан бүхий дэлгэцтэй кино зэрэг хамгийн шинэ шинжлэх ухаан техникийг харуулжээ. Хөрөнгө их оруулсан болохоор гол зохион байгуулагч тал нь хоёр жилийн үзэсгэлэнгийн хугацаанд зөвхөн 50 сая гаруйхан ам.доллорын орлоготой ажиллажээ. Тэр удаагийн Дэлхийн яармагийг ашгийн талаас үнэлэхийг дүрс бичлэгийн компанийн ажилтан Терри Марлове сайшаахгүй байлаа. Түүний үзэж байгаагаар, 1964 оны Дэлхийн яармаг нь Нью-Йоркт шинэ үзэл баримтал болон соёлыг авчирч, Нью-Йоркт амьжиргааны шинэ хүчин сэлбэсэн байна.

     "Зөвхөн мөнгөний ашгийн талаас Дэлхийн яармагийг үзвэл таарахгүй гэж би бодож байна. Удаа бүрийн Дэлхийн яармаг нь бүр адил бус соёлын хуримтлалт болно, цоо шинэ үзэл баримтлал нь иргэдийг очоогүй газарт дагуулан очно. Ялангуяа 1964 оны Дэлхийн яармаг зохиогдсоноос хойш, тэнд ажиллаж байсан олон хүмүүс тэндээ үлдэж, Флушинг район нь олон газрын соёл хуран нийлсэн газар болжээ. Энэ нь Нью-Йоркт өөрчлөлт оруулав. Тухайлбал: өөрийн гэсэн үнэр амттай гуанз ресторанууд Нью-Йоркт ажиллав. Дэлхийн яармаг нь мөнгөний талаар ашиг авчраагүй ч, адил бус соёлыг хуран цуглуулсан байна" гэж тэр тэмдэглэжээ.

     Нью-Йорк хотод адил бус соёл авчирч, Нью-Йоркчуудад хязгаарлашгүй баяр бахдал авчрахын зэрэгцээ, Дэлхийн яармагтай холбоотой дэд бүтцийн байгуулалт нь зохион байгуулах газарт богино хугацааны өөрчлөлт болон урт хугацааны нөлөө үзүүлсэн байна. Өнөөгийн үзэмжит сайхан Корона цэцэрлэгт хүрээлэн болон Америкийн жавхлан төгөлдөр газрын теннисний төв нь тухайн үед зэлүүд намаг газар болон муухай үнэр ханхалсан хог хаягдлын газар байсан. Дэлхийн яармагийг амжилттай зохион байгуулснаар, Флушинг район нь Нью-Йорк хотын чухал район болсон юм.

     Флушинг районд олон жил амьдарсан өндөр настан Томас Мурфи хэлэхдээ:

     "Тэр үеэс эхэлж цаашлаад Дэлхийн яармагийн хугацаанд ч олон хүс энд нүүдлэн ирсэн байна. Энэ нь Флушинг районы хөгжилд маш их тус болсон гэдэгт би итгэж байна" гэжээ.\Баясгалан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе