Манай радио Хятадын Иргэдийн Ажил Эрхэлсэн Яамнаас авсан мэдээнд, тавдугаар сарын хоёрны 16 цагийн байдлаар, бүх Хятадын хэмжээнд Хөх-нуур мужийн Юй шүгийн газар хөдлөлтийн гамшигт үзүүлсэн хандивын мөнгө, эд бараа дөрвөн тэрбум 277 сая юаньд хүрчээ. Үүнд гурван тэрбум 591 сая юань, 686 сая юаньтай тэнцэх эд бараа болно гэж тэмдэглэжээ.
Синьхуа хорооны мэдээлснээр, эдгээр хандивыг Хятадын Иргэдийн Ажил Эрхэлсэн Яам, Хятадын Улаан загалмайн ерөнхий нийгэмлэг, Хятадын буяны ерөнхий нийгэмлэг, Хөх-нуур муж болон бусад зам сувгаар хүлээж авав. Өнөө мөнгө болон эд бараанаас 604 сая юанийг гамшигдсан районд шилжүүлээд байна.
/Баясгалан орчуулав/