|
|
||
Юй шү-гийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил албан ёсоор эхэлснийг Хөх-нуур мужийн дарга Лө Хүй-нин 4-ний өдөр мэдэгдсэн байна.
Синь хуа хорооны мэдээлснээр, Лө Хүй-нин мөн өдөр Юй шү-гийн 4-р сарын 14-ний өдрийн газар хөдлөлтөнд эвдэрч сүйрсэн Чангү, Ганда тосгоны шинэ хорооллын суурь тавих ёслолд оролцсон бөгөөд Юй шү-гийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил албан ёсоор эхэллээ гэж мэдэгджээ.
Тэрээр хэлэхдээ, Чангү, Ганда хоёр тосгоныг хялбар сэргээн босгох биш, харин тал бүрээр дээшлүүлэх явдал юм. Төлөвлөлт болон зураг төсөл хийх явцад хүний төлөө байх, экологийг хамгаалах, шинжлэх ухаан ба байгаль ертөнцийг дээдлэн, үндэстний соёл, үндэстний бодлогыг харуулж, амьдралын нөхцөлийг сайжруулах болон хөгжлийн хэлбэрийг өөрчлөхтэй нягт уялдуулах үзэл санааг баримталж байна гэжээ. \ Пэрлаймаа орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |