• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шянган дахин 600 мянган шянган доллараар туслав

CRI       (GMT+08:00) 2010-05-06 17:47:27

     Гамшгаас аврах сангаас дахин 600 мянган шянган доллар гарган авч, Хөх-нуур мужийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн олон түмэнд тусална гэж Шянганы онцгой районы засгийн газар зургааны өдөр мэдэгдсэн байна.

     Шянганы онцгой районы засгийн газрын төлөөлөгч хэлэхдээ, эдгээр тусламжийн мөнгө нь Хөх-нуур мужийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн олон түмэнд үнэн бодитой тусламж үзүүлэхийг хүсэж байна гэжээ. Гамшгаас авран туслах ажил өрнүүлж байгаа байгууллагууд хандивын мөнгийг тогтсон зорилтод ашиглахыг батлахын төлөө, гамшгаас авран туслах төлөвлөгөөгөө хийж дууссаны дараа, онцгой районы засгийн газарт хянан нотолсон данс тооцоогоо ирүүлэхийг тэрээр бас хүссэн байна.

     Одоогийн байдлаар, Шянганы онцгой районы засгийн газар нь гамшгаас авран туслах сангаас нийт 117 сая шянган доллар гарган авч, Хөх-нуурын газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн олон түмэнд тусалсан байна. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе