|
|
||
Хятадын хүүхэд залуучуудын хөгжлийн сан, Шинь Ао корпораци хамтран зохион явуулсан "Хүсэл төсөл дэлхийн яармагт дуу нэмнэ" том хэмжээний сайн санааны ажиллагаа 11-ний өдөр Бээжинд нээгдлээ.Хөдөө тосгоны 300 гаруй хүүхэд Шанхайн дэлхийн яармагт оролцох боломжтой болох юм.
Тус ажиллагаа нь "Дэлхийн яармагт оролцоё—нийт хөдөө тосгоны бага сургуулийн шинжлэх ухаан техникийн одыг шалгаруулах ажиллагаа", "Дэлхийн яармагийг төсөөлье—"Миний зүрхэн дэх ногоон ертөнц" бүх хүсэл бага сургуулийн зохион бичлэг, уран зургийн тэмцээн" болон "Дэлхийн яармагт уулзацгаая—хүсэл төслийн хөдөө тосгон дахь дуу хуур" гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд хөдөө тосгоны хүүхдүүдэд дэлхийн яармагт оролцох боломж олгох, хүн төрөлхтний хөгжлийн шинэ ойлголт, шинэ техникийг мэдрүүлэх зорилготой юм.
Хятадын хүүхэд залуучуудын хөгжлийн сангийн ажилтан хатагтай Гү Жэнжэн хэлэхдээ, тус арга хэмжээнд шилдгийг нь танилцуулах, ерөнхий шалгалт зэрэг хэлбэрээр нийт хөдөө тосгоны хүсэл бага сургуулийн 300 гаруй хүүхдийг шалгаруулж Шанхайн дэлхийн яармагтай танилцуулах бөгөөд дуу бүжгийн тоглолтоор Шанхайн дэлхийн яармагт сайн сайхан хүсэл мөрөөдлөө илэрхийлэх юм гэжээ.
Мөн өдрийн нээлтийн ёслол дээр Өвөр Монголын Сангийн далай бага сургуулийн хүүхдүүд "Ажнай хүлэг" монгол бүжиг сонирхуулсан байна. \Алтаннавч орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |