• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үйлдвэр худалдааны банк газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтод 48.6 тэрбум юаний зээл олгожээ

CRI       (GMT+08:00) 2010-05-12 16:52:53

     Өнөөдөр (5-р сарын 12) Вэн-чуаний онц их газар хөдлөлтийн хоёр жилийн дурсгалын өдөр. Сурвалжлагч Хятадын Үйлдвэр худалдааны банкнаас мэдээлснээр, 4-р сарын сүүлчийн байдлаар Үйлдвэр худалдааны банк Сычуаний сэргээн босголтод зориулж нийт 48.6 тэрбум юаний зээл олгосон байна.

     Гамшгийн районы сэргээн босголтын төлөвлөгөөний дагуу Үйлдвэр худалдааны банк Сычуан мужийн зам тээвэр, эрчим хүч, хот тохижуулалт, нефть хими, цахилгаан холбоо зэрэг салбарт олгох итгэмжийн зээлээ нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээ жижиг аж ахуйн нэгжийн санхүүгийн үйлчилгээний төвийг байгуулж, Чэндү, Дэян, Мяньян зэрэг гамшгийн районы гамшигт өртсөн жижиг аж ахуйн нэгжийн сэргээн босголтод санхүүгийн үйлчилгээний талаар туслалцаа үзүүлж байна.

      Гамшгийн районы сэргээн босголтын төслийн онцгой талыг харгалзаж, гамшигт өртсөн аж ахуйн нэгжүүд зээлээ тогтсон цаг хугацааны дотор буцааж төлөхгүй тохиолдолд дахин хөрөнгө хуримтлуулах, хэсэг хугацаа ажиглах, зээлээ буцаах төлөвлөгөөг өөрчлөх арга хэрэгжүүлж болно. Гамшгийн районы хувь хүний хувьд зээлээ буцаах хүний өргөдлийн дагуу буцаах цагийг хамгийн удаандаа 6 сар хойшлуулж болно. Одоогийн байдлаар Үйлдвэр худалдааны банкнаас гамшгийн дараах сэргээн босголтод олгож буй зээлийн ерөнхий байдал сайн, найдваргүй зээлийн асуудлууд гараагүй гэжээ.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе