• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын ерөнхий сайд хэлэлцээ хийж, Хятад Монголын хилийн дэглэмийн тухай гэрээд гарын үсэг зуржээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-06-01 23:46:10

     Монгол улсад айлчилж байгаа БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 6-р сарын 1-ний өдөр Улаанбаатарт Монгол Улсын ерөнхий сайд С. Батболдтой хэлэлцээ хийжээ. Вэнь Жябао Хятад Монголын " уул уурхайн эх баялгийг нээж ашиглах, дэд бүтцийн байгуулалт, банк санхүү гэх гурван салбарыг нэгтгэсэн хамтын ажиллагааг ахиулан, Хятад Монголын чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийн тухай судалгааг эртхэн эхлүүлэх тухай санал дэвшүүлжээ. Хэлэлцээний дараа хоёр орон Хятад Монголын хилийн дэглэмийн тухай Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ"-д гарын үсэг зурсан байна.

      Вэнь Жябао хэлэхдээ, Монголын талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, нөгөө талынхаа цөм болсон ашиг сонирхолтой холбоотой чухал асуудлаар харилцан эрс бат дэмжлэг үзүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, эрчим хүч, байгаль орчин экологи% зам харилцаа тээвэр зэрэг салбарт Монголын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монголын талын боловсруулах аж үйлдвэрээ хөгжүүлэхийг дэмжин, Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд үргэлжлэн дэмжлэг тусламж үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хүмүүсийн солилцоог эрчимжүүлж, Хятадын тал ирэх 5 жилд 2000 оюутныг БНХАУ-ын засгийн газрын тэтгэлгээр сургаж, Хятадын тал таван жил дараалан жил бүр манай 60 залуусыг хүлээн авч айлчлуулна. Монголын тал бүсчилсэн хамтын ажиллагаанд оролцохыг Хятадын тал дэмжинэ, Монголын талтай хамтаар бүс нутгийн байгууллага дахь ойлголцоо зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван амар амгалан байдлыг хамтаар хамгаалахыг хүсэж байна гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе