|
|
||
Японы ерөнхий сайд асан Юкио Хатояама шинэ Ерөнхий сайд Наото Каны тусгай элчээр 12-ны өдөр Шанхайн дэлхийн яармагийн Японы ордны холбогдох арга хэмжээнд оролцоно гэж Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшито Сенгоку 10-ны өдөр мэдэгдсэн байна.
Тэрээр мөн өдөр хэвлэл мэдээллийн бага хуралд сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, тусгай элчийн тус арга хэмжээнд оролцохоор дамжуулж, Япон Хятадын нөхөрсөг харилцааг улам цаашид хөгжүүлэхийг хүсэж байна. Юкио Хатояама гэргий Миюки Хатояамагын хамт тус сарын 11-13-ны өдрүүдэд Шанхайд айлчлах болно гэсэн байна.
Японы шинэ Ерөнхий сайд Наото Кан Шанхайн дэлхийн яармагийн Японы ордны арга хэмжээнд оролцохоо цуцалсны дараа, уг арга хэмжээнд оролцохоо илэрхийлж байсан экс ерөнхий сайд Юкио Хатояама нь түүний хамгийн сайн төлөөлөгч болсон байна. Энэ нь Японы шинэ засгийн газрын Хятадын байр суурийг чухалд үзэж байгааг харуулсан байна. /Анар орчуулав/
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |