20-ын бүлгийн удирдагчдын 4 дэх дээд уулзалтын эхний хуралд оролцсон БНХАУ-ын дарга Хү Жиньтао тухайн орон нутгийн цагаар 27-ны өдөр үг хэлж, дэлхийн эдийн засгийн хүчирхэг тогтвортой хөгжил, тэнцвэртэй өсөлтийг даруй биелүүлэх гурван санал дэвшүүлж, бодит эдийн засгийн хөгжилд ашигтай олон улсын банк санхүүгийн систем байгуулахыг уриалсан байна.
Хү Жиньтаогийн дэвшүүлсэн саналд 20-ын бүлгийн олон улсын банк санхүүгийн хямралд хандах үр ашигтай механизмаас олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол тавцанг ахиулахад шилжих, шударга, эрх тэгш, багтаамжтай, дэг журамтай олон улсын банк санхүүгийн шинэ дэглэм тогтоох, нээлттэй чөлөөтэй дэлхийн худалдааны тогтолцоо байгуулах зэрэг болно.
Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, эдийн засагт сэдэлт өгөх төлөвлөгөөнөөс ухрах цаг хугацаа, хэмнэл, эрч хүчинд болгоомжтой, хянуур хандаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэх хэрэгтэй. 20-ын бүлгийн гишүүн орнууд макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, зохистой бодлогын эрч хүчийг хамгаалан, хямралд орсон оронд туслан одоогийн хүнд бэрх байдлыг гатлах хэрэгтэй гэжээ. Бодит үйл ажиллагаагаар төрөл бүрийн ивээх үзлийг эсэргүүцэн чөлөөт худалдааг уриалан дэмжиж, бараа таваар, хөрөнгө оруулалт, үйлчилгээ зэрэгт шинэ хязгаарлах арга хэмжээ авахгүй гэсэн амлалтаа нухацтай хэрэгжүүлж, хөгжингүй орнууд нээлттэй байр сууриар олон улсын худалдааны хөгжлийг ахиулан, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх, хамтаар хөгжих зарчмын дагуу зөвшилцлөөр худалдааны маргааныг зохицуулах хэрэгтэй гэж дарга Хү Жиньтао дэвшүүлжээ.
Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг хангах нь урт хугацааны будлиантай явц тул нэг амьсгаагаар биелүүлэх боломжгүй юм. Үүнийг урт хугацаанд тууштай урагшлуулж, харилцан адилгүй орны байдалд зохицуулж, олон орны хөгжлийн зам болон хөгжлийн арга хэлбэрийн олон ургалч байдлыг хүндэтгэх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\