• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг нь Ганагын төрийн ордны өдрийг угтаж байна

CRI       (GMT+08:00) 2010-07-08 15:21:45

      8-ны өдөр Шанхайн дэлхийн яармаг нь Ганагын төрийн ордны өдрийг угтав.

     Ганагын Худалдаа Аж Үйлдвэрийн Яамны сайд хатагтай Ханна Теттех хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ, энэ он бол Хятад Гана улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой мөн, хэдэн арван жилийн турш Хятад Гана улс эдийн засаг улс төр соёлын салбарт сайн сайхан харилцаатай байж, хоёр талын худалдааны хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдсэн.

     Хятад улс нь Ганад шууд хөрөнгө оруулалтыг хамгаас олон оруулсан орны нэг , 500 хиртэй төсөлд Хятад улс хөрөнгө оруулж байна гэжээ. Египетэд болсон Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр Ганад тусламжийн чанартай зээл олгоно гэж амалсан Хятад улсад тэрээр баярлан талархаж, эдгээр үйл ажиллагаа болон тусламжийн төлөвлөгөө нь хоёр орны харилцааг сүүлийн жилүүдэд байнга бэхжүүлсэн байна гэж онцолсон байна.

      Шанхайн дэлхийн яармагийн Ганагын төрийн ордон нь " цэцэгт хот" уриан дор нээгдсэн байна. Ордонтой танилцах явцад жуулчид Ганагын кофе боловсруулах аж үйлдвэрийн амжилтад хүрсэн түүхэн замнал, Ганагын онцлогтой нэхмэл бараа " Кенте" барааны тухай ойлгож мэдэж болох бөгөөд янз бүрийн гар урлалын бүтээгдэхүүн болон өвөрмөц онцлогтой хувцас хунарыг сонирхож болох юм. \ Пэрлаймаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе