• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Швейцарын ордон Пи Пи хэмээх хүүхдийн өдөрлөг зохиов

CRI       (GMT+08:00) 2010-08-04 16:45:02

      Швейцарын хүүхдийн уран зохиолыг Хятад хүүхдүүдэд нэн сайн танилцуулах үүднээс Шанхайн дэлхийн яармагийн Швейцарын ордон 4-ний өдөр Пи Пи хэмээх хүүхдийн өдөрлөг зохиолоо.

      Урт оймст Пипи бол Швейцарын хүүхдийн уран зохиолын нэрт баатар мөн Шанхайн дэлхийн яармагийн Швейцарын үндэсний ордны чухал дүр төрх юм. Тэр нь Швейцарын ордны хүүхдийн сэтгэхүйт гол санааг илтгэж, "тоглоомын явцад хүүхдийн зохион бүтээх чадавхыг хөгжүүлэх" гэсэн Швейцарын боловсролын үзэл санааны нэгэн жишээ болох юм.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 4-ний өдрийн ажиллагаа нь Хятад Швейцарын хүүхэд судлаач мэргэжилтнүүдийн оролцсон Хятад Швейцарын хүүхдийн уран зохиолын симпозиум, олон нийтэд үзүүлэх Пи Пи хэмээх гол сэдэвт драмын концерт багтаж байна. Үүнээс гадна Швейцарын ордны танилцуулагч нар хүүхдүүдэд Пи Пи-гийн олон сонирхолтой үлгэрүүдээс уншиж сонирхуулах юм.\Уртнасан орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе