• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Вашингтонд хүрэлцэн очиж АНУ-д айлчилж эхэллээ

CRI       (GMT+08:00) 2011-01-19 15:03:11

      Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Америкийн нийслэл Вашингтонд хүрэлцэн очиж, тус улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ.

      Нисэх онгоцны буудалд тэрээр хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Тэрээр Америкийн ард түмэнд шинэ оны мэнд хүргэж, Хятадын ард түмний дотно мэндчилгээ сайн сайхан ерөөлийг дамжуулж байна гэжээ. Хү Жиньтао тэмдэглэхдээ, миний энэ айлчлалын зорилго бол итгэлцлийг нэмэгдүүлж, найрамдлыг эрчимжүүлэн, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 21-р зууны Хятад, Америкийн нааштай хамтран ажилласан тал бүрийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Америкийн талтай харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтаар ялсан үндэс суурин дээр, Хятад, Америкийн харилцааг нааштай хөгжүүлэн, олон улс орнуудтай хамтаар өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхийг байгуулахад Хятадын тал бэлэн байна гэлээ.

      18-ны орой дарга Хү Жиньтао АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Цагаан ордонд зохиосон хувийн дайллагад оролцжээ. Хятад Америкийн харилцааны ахицыг хоёр талаараа өндрөөр үнэлж, энэ айлчлалаараа идэвхтэй хамтран ажилласан Хятад Америкийн тал бүрийн харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хоёр тал харилцан илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе