• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жөү Юнкан Монгол Улсын Их Хурлын дарга болон Ардын Намын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-25 17:39:04

     Жөү Юнкан юуны өмнө МУ-ын ИХ-ын дарга Д. Дэмбэрэлд хороон дарга Ү Бангүөгийн дотнын мэндчилгээг уламжиллаа. Жөү Юнкан хэлэхдээ, 2008 онд эрхэмсэг дарга Хятад улсад амжилттай айлчилж, Хятадын АТИХ болон Монгол Улсын Их Хурал хоорондын ойлголцол, хамтын ажиллагааг хүчтэй ахиулсан юм. Сүүлийн үед МУ-ын Их Хулаас Хятад Монголын хамтын ажиллагааны холбогдох төслүүдийг цаг тухайд нь батлав. Хятад Монголын сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаанд эрхэмсэг дарга таны оруулсан хувь нэмрийг бид сайшааж байгаагаа илэрхийлж байна. Одоо Монгол улсад уурхайн үйлдвэрээр үндэстнээ хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж байна. Би энэ удаа төлөөлөгчдөө дагуулан айлчлалт хийж, Хятадын тал Монголын талтай эдийн засаг, техник, хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг хийж тохиролцсон нь Монгол улсын нөөц баялгийн давуу талыг эдийн засгийн давуу тал болгон өөрчилж, Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг бодитой хэрэгжүүлэхэд тус болно гэдэгт итгэж байна. Монголын улсын Их Хурал дорвитой дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэжээ. Монголын парламентын улс төрийн намуудтай найрсаг харилцаж, Хятад Монгол хоёр орны үеийн үед найрамдалтай байхад тус төхөм үзүүлэхэд ХКН бэлэн байна гэж Жөү Юнкан илэрхийллээ.

     Дарга Ү Бангүөд дэвшүүлж байгаа сайх сайхны мэндчилгээг уламжлахыг Жөү Юнканаас Дэмбэрэл хүсээд, гурван жилийн өмнө Хятадад айлчлахад тохиролцсон нийтлэг ойлголтууд хэрэгжигдэж байгаад баярлаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ:  Улсын Их Хурал хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, тусгайлан Монгол Хятадын найрамдлын хэсгийг гаргав, учир нь бид стратегийн түншлэлтэй юм. Энэ удаа олон улсын банк санхүүгиийн хямралыг Монгол улс амжилттай давж гарсан нь Хятадын хөгжил болон тусламжийн ач юм. Хойшид хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв улам өргөн уудам байх болно гэдэгт итгэж байна. Хятадын талтай хамтран парламент, засгийн газар, улс төрийн нам хооронд олон зам сувгаар харилцахыг эрчимжүүлж, хамтын ажиллагааны шинэ салбарыг байнга нээж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бид бэлэн байна гэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе