• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жөү Юнкан Монгол Улсын Их Хурлын дарга болон Ардын Намын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2011-08-25 17:39:04

     Дараа нь Жөү Юнкан Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүхтэй уулзалт хийлээ. Жөү Юнкан хэлэхдээ, энэ жил ХКН байгуулагдсаны 90 жил, Монгол Ардын Нам байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна, бид хамтран тэмдэглүүштэй юм . Хэдэн хоногийн дараа та Хятадад айлчилж, Хятад Монголын хоёр намын онолын эрдэм шинжилгээний бага хурал зэрэг үйл ажиллагаануудад оролцоно, бид халуунаар угтаж байгаагаа илэрхийлж байна. Хоёр намын хооронд найрсаг харилцаа тогтоосноос хойш хоёр орны салбаруудын ажил хэрэгч, хамтын жиллагааг хүчтэй ахиуллаа. Хоёр орон Хөх-хотод залуучуудын хамтарсан ажиллагаа зохион байгуулна, энэхүү ажиллагаагаар залуу үеийнхэн ойлголцоо, найрамдлаа нэмэгдүүлж, хоёр орны ард түмэн үеийн үед найрамдалтай байх болно гэдэгт итгэж байна.

     Хүрэлсүх хэлэхдээ, Жөү Юнканы энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжууллаа, хоёр орны хамтын ажиллагаа өргөн их хэтийн төлөвтэй байна. Монгол Ардын Нам болон ХКН хоорондын дээд хэмжээний айлчлал олширч, хоёр орны харилцааны хөгжилд улс төрийн бат байр суурийг тавьж өглөө. ХКН цаг үетэйгээ зэрэг алхаж, амьдрах хүчээр дүүрэн байгаа нь Монгол Ардын Намын суралцууштай тал болно. Хоёр намын онолын эрдэм шинжилгээний бага хурлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд тус төхөм үзүүлэх чухал тавцан болохыг хүсч байна гэжээ. /Баясгалан орчуулав/


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе