Борталын Монгол Үндэстний Өөртөө Засах Жөү Хятадын баруун бүсгийн нэгдүгээр хаалга гэсэн алдартай Борталын Монгол Өөртөө засах Жоу Хятадын баруун хойд нутгийн зүнгарын хотгорын баруун хэсэгт Казакстантай хиллэж, нийт нутаг дэвсгэр нь 27 мянган хавтгай дөрвөлжин км байж, 370 км хилийн шугамтай. Тус жоуд Бортал хот, Жин Сянь, Рашаан Сянь, Алаг уулын ам хот, Сайрамын үзэмжит бүс, Шинжааны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын 5-р девиз зэрэг багтаж, нийт хүн ам нь 500 мянгад хүрч, Монгол, Хан, Уйгар, Казак, Хотон зэрэг 36 үндэстэн аж төрөн амьдарч байдаг.
| |
Баянголын монгол үндэстний өөртөө засах жөү ШУӨЗО-ны харьяанд багтдаг. Тус өөртөө засах орны зүүн хэсэгт байрлаж, зүүн талаараа Ганьсү муж, Хөх-нуур мужтай хиллэж, өмнөд талаараа Күнь лүнь шань уул болон ТӨЗО-тай хиллэж, баруун талаараа Хэ тянь, Аксутай хиллэж, умард талаараа Тэнгэр уулаа түшиж, Ил, Тарбагтай, Цанж, Өрөмч, Түрпан, Хамил зэрэг газартай хиллэж буй. Энэ нь Хятадын орон нутгийн зэрэглэл бүхий хамгийн том өөртөө засах жөү юм.
| |
Өөрөө хийсэн товшуур хөгжмөө хөгжимдөх авьяас |
|
Мэдээлэл Видео ярилцлага |