• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэргүүлэн гол хөгжүүлэх чиг шугам хэрэгжүүлж үндэстний боловсролын үйлсийн хөгжлийг түргэтгэж байна

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13


ӨМӨЗР-ны Боловсролын Танхимын орлогч дарга Мандаа Өвөр Монголын боловсролын байдлыг таницуулж байгаа нь

     Үндсэн байдал: 1947 оны 5-р сарын 1-нд байгуулагдсан Өвөр Монголын Өөртөө Засах Район бол Монгол үндэстнээр гол цогц болгон, Хань үндэстэн зонхилож, Орчон, Эвэнки, Дагуур, Манж, Хотон, Солонгос зэрэг 55 үндэстнээс бүрдсэн үндэстний цөөнхийн өөртөө засах хил хязгаар нутаг юм. Уг районы нутаг дэвсгэрийн нийт талбай нь 1 сая 183 мянган хавтгай дөрвөлжин км, хилийн шугамын урт нь 4200 гаруй км байдаг бөгөөд 9 хот, 3 аймаг, 101 хошуу шянийг харьяалж байдаг. Үүнд хилийн нутгийн хошуу хот 19, малжих хошуу хот 33, хагас малжих хошуу шянь 21, үндэстний цөөнхийн өөртөө засах хошуу 3, үндэстний сум шян 19 байна. Бүх Өөртөө Засах Районы нийт хүн ам 24 сая 137300-д хүрсний дотор, Монгол үндэстний хүн ам 4 сая 364700 байж, нийт хүн амын 18.08%-г, бусад үндэстний цөөнхүүдийн хүн ам 972100, нийт хүн амын 4.03%-г, үндэстний цөөнхүүдийн нийт хүн ам 5 сая 336800-д тус тус хүрч, нийт хүн амын 22.11%-г тус тус эзэлж байна.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе