|
|
||
Үндэстний дунд, бага сургуулийн бүтцийн тохируулалтыг тогтвортой хийв: Сургуулийн бүтцэд тохируулалт хийх явдал бол боловсролын үйлсийн хөгжлийн явцад зайлшгүй тулгарах чухал нэгэн ажил байгаа бөгөөд тэр нь хүн амын тархалт, хүн амын шилжилт, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил болон үе шатны чанартай чухал ажлуудын хэрэгжилттэй нягт холбоотой юм. "Есдүгээр тавах жилийн төлөвлөгөө" ба "Аравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, цаг эриний хөгжлийн шаардлагын дагуу, боловсролын шилдэг нөөцийг хүртэх гэсэн малчин тариачдын тулгам хүслийг нухацтай судалж, үндэстний дунд, бага сургуулийн бүтэц тархай бутархай, цар хэмжээ хэтэрхий бага, үр ашиг нэлээд тааруухан зэрэг байдлыг харгалзан үзэж, хөдөө нутгуудад сум сууриныг нэгтгэсэн, экологийн байгуулалт хийсэн, бэлчээр усыг битүүмжилж нутаг сэлгэн малжих ба бүс нутгийн чанартай стратегийн хэрэгжилттэй уялдуулан, цаг даруйд нь тохируулалтын төсөл төлөвлөгөөг дэвшүүлсэн юм. Үүнд "нэгдэлтэй төлөвлөх, алхам дараатай хэрэгжүүлэх, нааштай аххиулах" ба "газар нутгийн байдалд үндэслэн өөр өөрийн онцлогтой байх, төрөл хуваан удирдах" зарчим баримтлан, "урьдаар төлөвлөн, дараа нь байгуулах, урьдаар байгуулан, дараа нь нэгтгэх" шаардлагыг хатуу хэрэгжүүлж, үндэстний сургуулиудын заан сургалт болон байрны асуудал зэргийг зэргээр зохицуулж, уг ажлыг алхам дараатай ахиулсны зэрэгцээ, "сурагчийг сургууль завсардуулахгүй байх, шаардлага хангасн багш нарыг ажлаас нь чөлөөлөхгүй байх, боловсролын нөөц боломжийг хээгдүүлэхгүй байх, боловсролын чанар ба заан сургалтын төвшнийг бууруулахгүй байх, малчин тариачдын боловсролын дарамтыг хүндрүүлэхгүй байх"-д онцлон анхаарав. Хүүхдүүдэд заан сургалтын шилдэг нөөцийн үр өгөөжийг хүртээх, багш нарын эгнээг шилдэгжүүлэх, хүүхдүүдийн оюуны харааг тэлэх, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх гэсэн бол сургуулийн бүтцэд тохируулалт хийсний зорилго нь болно. Үүний эхний үе шатанд цомхотгол хэт түргэссэний улмаас зарим асуудал гарсан хэдий ч, нөхвөр олгох зэрэг арга хэмжээ авснаас хойш, байдал алхам алхмаар сайжирч, дунд, бага сургуулийн бүтцийн тохируулалт өнөө шинжлэх ухаанч төлөвлөгөө, тогтвортой хэрэгжилтийн үе шатанд орж, товлосон зорилтдоо үндсэндээ хүрч чадсан байна. 2005 оны байдлыг 2009 оныхтой зэрэгцүүлбэл, бүх районы хэмжээнд дунд, бага сургууль 15498 байснаасаа 8065 болтол багасч, сурагчдын тоо 3 сая 437 мянга байснаасаа багасаад 3 сая 152 мянга болж, монголоор хичээллэдэг энгийн дунд, бага сургууль 3171 байснаасаа багасаад 1031 болж, сургуульд сурч буй хүүхдийн тоо 366100 байснаасаа 256100 болжээ. 2009 оны байдлыг 2005 оныхтой зэрэгцүүлбэл, энгийн дунд, бага сургууль 8055 байснаасаа 4335, сургуульд сурч буй хүүхэд 3 сая 152 мянга байснаасаа 2 сая 844900 болж, монголоор хичээллэх энгийн дунд, бага сургууль 1013 байснаасаа 520, сургуульд сурч буй сурагчид 256100 байснаасаа харин нэмэгдээд 256300 болсон ба монголоор хичээллэх тусгай мэргэжлийн дунд сургуульд сурч буй сурагчдын тоо 5530 байснаасаа нэмэгдээд 7457 болсон байлаа. Ялангуяа монголоор хичээллэж буй энгийн анх дунд ба өндөр дундын сурагчид болон бага сургуулийн сурагчдын бүтцийн харьцал нь 1995 онд 0.42:1 байснаасаа 2009 он гэхэд 0.84:1, монголоор хичээллэх хүүхдийн цэцэрлэгийн сургуулийн насны өмнөх ангийн хүүхэд 2005 онд 26645 байснаасаа 2009 он гэхэд нэмэгдээд 34083 болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |