![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Өнөөгийн байдлаар, үндэстний цөөнхийн сурагчдын сургуульд орох, сургууль дэвших дундаж хэмжээ нь бүх районы дундаж хэмжээнээс их байж, монголоор хичээллэж буй сурагчдын их дээд сургуульд элсэж буй хэмжээ нь олон жил дараалан бүх районы дундаж төвшнөөс өндөр байгаа бөгөөд их төлөв 100%-д дөхөж байна.
Үндэстний цөөнхийн хүүхдүүд ялангуяа монголоор хичээллэж буй хүүхдүүд голцуу эдийн засаг хоцрогдонгуй алс буйд, экологийн орчин ахуй дааруухан нутгийнх байдаг тул, сурагчдыг хот сууринд төвлөрүүлэн суралцуулах нь тариалах малжих нутгийн хүн амыг шилжүүлэх, экологийн байгуулалт хийх, аж үйлдвэржүүлэлт, хотжуулалт, зах зээлжүүлэлтийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэсэн байна. Үүний зэрэгцээ, үндэстний цөөнхийн сурагчид нөхцөл боломж нэлээд сайн дотуур байртай сургуульд суралцах нь чөлөөт цагаа ашиглан сургуулийн соёлын байгуулалт, баялаг агуулга хэлбэртэй утга урлагийн ажиллагаанд оролцож, боловсролын шилдэг нөөцийг бусад үндэстний хүүхэдтэй адил тэгшээр хүртэж, эрдэм мэдлэгийн хараагаа тэлэхэд нь өргөн их боломж хангаж байгаа юм. Мөн үүгээр дамжин, үндэстний өндөр боловсролтой боловсон хүчнийг олноор бэлтгэн хүмүүжүүлж, улс орон болон үндэстний нутаг районы хөгжилд нэн олон шинэ хүчин ханган өгч байна.
Монгол үндэстний соёл өнөө түүхэн хөгжлийн хамгийн бадрангуй, хамгийн сайн үе шатандаа хөгжиж байна гэж Өвөр Монголын Өөөртөө Засах Районы холбогдох салбарынхан үзэж байна. \О.Дарамбазар мэдээлэв.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |