|
|
||
Үндэстний дунд бага сургуулиуд: Өнөөгийн байдлаар, бүх Өөртөө Засах Районы хэмжээнд бага сургууль 382, сургуульд сурч байгаа хүүхэд 180071, үүнд үндэстний хэлээр хичээллж буй сургууль 340, сургуульд сурч буй хүүхэд 141791 байна. Энгийн анх зэргийн дунд сургууль 158, сургуульд сурч буй хүүхэд 89317, үүнд үндэстний хэлээр хичээллэж байгаа сургууль 137, сургуульд сурч буй хүүхэд 66722 байна. Энгийн өндөр зэргийн дэнд сургууль 51, сургуульд сурч буй хүүхэд 67539, үүнд үндэстний хэлээр хичээллэж буй сургууль 43, сургуульд сурч буй хүүхэд 47765 байна. Хүүхдийн цэцэрлэг болон сургуулийн өмнөх насны сургалтын анги 148, тэнд сурч буй хүүхэд 41084, үүнд үндэстний хэлээр хичээллэж буй цэцэрлэг, анги 126, тэнд сурч буй хүүхэд 34083 байна. Өөртөө Засах Районы энгийн өндөр зэргийн 41 дунд сургуулийн дотор 16 нь монголоор хичээллэх 100 гаруй мэргэжлийн чиглэлээр сургалт хийж байгаа бөгөөд тэнд сурч буй хүүхдийн тоо нь 26846-д хүрсэн ба 32 сургууль нь үндэстний цөөнхийн бэлтгэл анги, үндэстний анги гаргаж, тэнд сурч буй хүүхэд 4640 байна. Бүх районы хэмжээнд их дээд сургуульд сурч буй үндэстний цөөнхүүдийн оюутан 99720, аспирант 4158 байж, их дээд сургуульд сурч байгаа нийт 351928 оюутны 28.34%, нийт 12491 аспирантын 33.29%-г тус тус эзэлж байна.
Монголоор хичээллэж байгаа тусгай багш нар: Монголоор хичээллэж байгаа багш нар бага сургуульд 15154 байгаа ба тэдний боловсролын төвшний шаардлага хангасан хэмжээ нь 99.93%-д хүрч, үүнд тусгай мэргэжлийн сургууль болон түүнээс дээших боловсрол хүртсэн багш нар 80.02%-г эзэлж байна. Энгийн анх зэргийн дунд сургуульд 7573 багш ажиллаж байгаа ба тэдний боловсролын төвшний шаардлага хангасан хэмжээ нь 98,21%-д хүрч, үүнд их дээд сургуулийн үндсэн ангийг төгсгөсөн ба түүнээс дээших боловсрол хүртсэн багш нар 57.63%-г эзэлжээ. Энгийн өндөр зэргийн дунд сургуульд 4040 багш ажиллаж байгаа ба тэдний боловсролын шаардлага хангсан хэмжээ нь 92.09%-д хүрчээ. Цэцэрлэгт 1933 багш ажиллаж, тэдний боловсролын шаардлага хангсан хэмжээ нь 99.70%-д хүрч, үүнд дунд зэргийн тусгай мэргэжлийн сургууль төгсгөсөн ба түүнээс дээших боловсрол хүртсэн багш нар 76.63%-г тус тус эзэлж байна.
Дунд бага сургуулийн цар хэмжээ: 1995 онд бүх районы бага сургууль, эгнгийн анх дунд сургууль, энгийн өдөр зэргийн дунд сургуульд дундажаар 172, 606, 523 сурагч тус тус суралцаж байсан бол, 2000 онд тэдгээр нь тус тус 199, 783, 707, 2005 онд 272, 843, 1458, 2009 онд 476, 935, 1698 болжээ.
Гол гол ажил ба ололт амжилтууд: "Тэргүүлэн гол хөгжүүлэх" чиг шугам хэрэгжүүлэв. Өвөр Монголын Өөртөө Засах Район сургууль эрхэлсэн 30 гаруй жилийн туршлагаа бүх талаар нэгтгэн дүгнэсэн үндсэн дээрээ үндэстний боловсролын үйлсийг "тэргүүлэн хөгжүүлэх, гол дэмжих" чиг шугамыг 1981 онд дэвшүүлэн, шинэ цаг эриний онцлог байдалд чиглүүлж түүнийг онцлон нотолсон байна. Олон төрлийн боловсролын үйлсийн хөгжлийг нэгдэлтэй төлөвлөх явцдаа, үндэстний боловсролыг юаны өмнө гол болгон тохируулж, сургуулийн байгуулалт, сурагч элсэлтийн төлбөр хураамж, багш нарын эгнээний болон сурах бичгийн байгуулалт, сургууль эрхлэлтийн нөхцлийг сайжруулах, ядуу амьдралтай сурагчдад тэтэглэг олгох зэрэг талаар үндэстний боловсролд түлхүү харгалзал үзүүлсэн юм. Ялангуяа 2007 оноос хойш, үндэстний боловсролын хөгжлийн төсөл хэрэгжүүлж, түүний үүрэг зорилтыг бодитойчлон тогтоосон байна. Их олон аймаг хот, хошуу шяниуд нь Өөртөө Засах Районоос 2007 оноос эхлэн жил болгонд үндэстний боловсролын тусгай нөхвөр мөнгө болгож 20 сая юаниар санхүүжүүлсэн чухал арга хэмжээнд үндэслэн, түүнтэй зохицсон 500 мянгаас 2 сая юаний адил бус хэмжээний тусгай зарлагын мөнгө тохируулан үндэстний боловсролыг дэмжиж, орон нутгийн үндэстний боловсролын хөгжлийг ахиулсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |