• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэргүүлэн гол хөгжүүлэх чиг шугам хэрэгжүүлж үндэстний боловсролын үйлсийн хөгжлийг түргэтгэж байна

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

     "Хоёр гол, нэг нийт" хэмээх сургууль эрхлэлтийн загварыг баримтлан хэрэгжүүлэв: Өөртөө Засах Район анх байгуулагдсаны эхний үед, үндэстний боловсролыг сэргээн хөгжүүлж, сургууль эрхлэлтийн нэлээд бүрэн системийг алхам алхмаар тогтоохын тулд, зоригтой хайлт хийж, нүүдлийн сургууль, нэгдсэн сургалт, гол сургууль, сургалтын цэг гэх зэргийг байгуулан, албаны болон иргэдийн эрхлэлтийг уялдуулан, албаны эрхлэлтээр гол болгох, төлвлөрөнгүй ба бутархай байдлыг уялдуулан, төвлөрөнгүй байдлаар гол болгох, тодуур байртай сургууль ба өдрийн сургуулийг уялдуулан, тодуур байртахй сургууль эрхлэхээр гол болгох, бүрэн тогтолцоот ба хагас тогтолцоог уялдуулан, бүрэн тогтолцоогоор гол болгох гэсэн "дөрвөн гол" гэсэн сургууль эрхлэлтийн загварыг бүрдүүлжээ. Наяад оны эхээр "дөрвөн гол" сургууль эрхлэлтийн чиг шугам дэвшүүлсэн бөгөөд тодуур байртай тогтолцоо болон сургалтын тэтэглэгээр гол болгосон албанаас сургууль эрхлэх цоо шинэ загвар хэрэгжүүлж, сургууль эрхлэлт болон нийгмийн маш сайн үр ашигт хүрсэн байна. Өнөө, бүх районы хэмжээнд монголоор хичээллэж буй сургуулль бүхэнд нь албанаас эрхлэх, тодуур байртай тогтолцоо, сургалтын тэтэглэг олгохоор гол болгох чиг шугам хэрэгжүүлжээ. 2007 оноос эхлэн, монголоор хичээллэж буй заавал сургах боловсролын сургуулийн тодуур байрны сурагчдад үзүүлэх амьдралын нөхвөрийн хэмжээгээ Өөртөө Засах Районы Засгийн газар нэмэгдүүлэн, бага сургуулийн сурагчдад хүн болгонд өдөр бүр 4 юань, сургалтын жил болгонд 1080 юань, анх дундын сурагчдад хүн болгонд өдөр бүр 5 юань, сургалтын жил болгонд 1350 юаний нөхвөр тус тус олгох болжээ. Олонхи аймаг хотынхон бас монголоор хичээллэж буй өндөр зэргийн дунд сургуулийн сурагчдаас сургалтын төлбөр авахгүй, амьдралын нөхвөр өмнгө олгох, сургалтын тэтэглэг олгох, монголоор хичээллэж буй хүүхдийн цэцэрлэгийн хүүхдэд амьралын нөхвөр олгох зэрэг хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ талаар Шилийн-гол, Ордос, Хөх-хот, Бугат, Баян-нуур, Улаанцав, Алшаа зэрэг аймаг хотууд хошуучилж байна. 2010 оноос эхлэн, үр хүүхдээ сургуульд суралцуулах талаарх малчин тариачдын үүрэг дарамтыг цаашид хөнгөрүүлэхийн тулд, Өөртөө Засах Районы Засгийн газраас малчин тариачин хүн болгонд 3000 юаний нөхвөр олгоно гэж амалсан байна.

     Хоёр хэлний сургалтыг бүх талаар эрчимжүүлэв: Үндэстний цөөнхүүдийн сургуулиуд хоёр хэлний сургалтыг эрчимжүүлэх нь нам төрөөс дэвшүүлсэн шаардлага төдийгүй бас үндэстний боловсролын өөрийнх нь хөгжлийн тодоод шаардлага байгаа юм. Хоёр хэлний сургалтын загвар нь голцуу монголоор хичээллэхээр гол болгож, бага сургуулийн хоёрдугаар ангиас эхлэн хятад хэлний хичээл орох, хятадаар хичээллэхээр гол богож, бага сургуулийн хоёрдугар ангиас эхлэн монгол хэлний хичээл орох гэсэн хоёр хэлбэртэй байдаг ба анх дундын нэгдүгээр анги буюу бага сургуулийн дээд ангиас эхлэн нэг төрлийн гадаад хэлний хичээл нэмж ордог байна. 60 гаруй жилийн хүчин чармайлтаар дамжин, Өөртөө Засах Районы хоёр хэлний сургалтын ажил баярлууштай амжилтад хүрсэн юм: Нэгд, хоёр хэлний сургалтын жолоодох үзэл санаа ба ажлын зарчмыг тодорхойлов. Хоёрт, цэцэрлэгийн хүүхдийн сургалтаас их дээд сургуулийн сургалт хүртэл нэлээд системжсэн хоёр хэлний сургалтын тогтолцоог бүрдүүлжээ. Гуравд, хоёр хэлний сурргалтын багш нарын эгнээ болон үндэстний дунд, бага сургуулийн захирал нарын эгнээний бэлтгэл сургалтын эрч хүчээ байнга нэмэгдүүлэв. Дөрөвд, үндэстний үсэг бичгийн сурах бичгийн байгуулалтыг дэд хэмжээнд чухалд үзжээ. Тавд, хоёр хэлний сургалтын үнэлгээ, удирдлага, эрдэмтэн чадвартны бэлтгэл сургалт зэрэг талын нэлээд системжсэн тогтолцоо, арга хэмжээг тогтоов. Зургаад, эрх зүйн баталгааны систем улмаар төгөлдөржиж, малчид тариачдын сайшаалыг улмаар хүлээж байна.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе